Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав

Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөний эхэнд 2017 оны ажлаараа шалгарсан таван байгууллагыг шагнах тухай захирамжийг ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга М.Жанболат танилцуулсан юм. Хурандаа Г.Ганбаатар захирагчтай аймгийн Онцгой байдлын газар, Д.Мөнхболд даргатай Улсын бүртгэлийн хэлтэс, Б.Анар даргатай Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Ж.Бат-Өлзий даргатай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Л.Оюунгэрэл даргатай Орон нутгийн өмчийн газрууд өнгөрсөн оны ажлаараа бусад байгууллагаа манлайлсан тул ийнхүү шагнуулжээ. Аймгийн Засаг даргын захирамжаар дээрх таван байгууллагыг өргөмжлөл, тус бүр гурван сая төгрөгөөр шагнаж урамшуулсан юм. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card