НЯМ
2025.06.16
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хэвлэлийн бага хурал: “Эрх баригчид хууль зөрчиж байна” гэв
Хэвлэлийн бага хурал: “Эрх баригчид хууль зөрчиж байна” гэв
Аймгийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Батлут, аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Түвшинжаргал, Д.Мөнхбат нар хэвлэлийн бага хурал хийж, аймгийн ЗДТГ болон аймгийн ИТХ-ын хурал хууль хэрхэн зөрчиж байгаа талаар мэдээллээ. Мөн аймгийн 2014 оны тодотгосон төсвийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм. Өнгөрөгч зургаадугаар сарын 26-ны өдөр хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаар зургаан асуудал хэлэлцсэний нэг нь аймгийн 2014 оны тодотгосон төсөв байсан. Уг асуудлыг хэлэлцэх явцад аймгийн МАН-ын бүлгээс энэ удаагийн тодотгосон төсвийг батлах боломжгүй гэдгээ тайлбарлаж, төсвийн тодотголын санал хураалтад оролцоогүй. Харин АН-ын төлөөлөгч нарын зүгээс уг саналыг үл тоомсорлон аймгийн тодотгосон төсвийг баталсан хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр сөрөг хүчнийхэн онцолж байв. МАН-ын бүлгээс аймгийн тодотгосон төсвийг батлах боломжгүй болсон гол шалтгаан нь хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөнтэй холбоотой гэнэ. Төсвийн тухай хуулийн 61.1 дүгээр заалтад “...Аймгийн Засаг дарга орон нутгийн төсвийн төслийг боловсруулж тухайн шатны ИТХ-д өргөн мэдүүлж үүнийг нь үндэслэн энэ хуулийн 68.2-т заасны дагуу аймгийн ИТХ-д төсвийг батална” гэж заасныг эрх баригчид зөрчсөнийг хэвлэлийн бага хуралд оролцсон МАН-ын бүлгийн дарга мэдэгдэв. Мөн “АИТХ-ын 17 дугаар хуралдааны үеэр АН-ын бүлгээс төсвийн тодотгол хэлэлцэж байх үед завсарлага авсан. Ингэхдээ аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргыг дуудаж байгаад хуралдсаны эцэст 260 гаруй сая төгрөгийн зардлыг нэмж оруулж ирсэн. Энэ 260 гаруй сая төгрөгийг хаанаас олох нь тодорхойгүй байхад Санхүү, төрийн сангийн хэлтэс болгоно, олно гэж байгаа нь хууль зөрчиж байна” хэмээн мэдэгдсэн. Үүний зэрэгцээ аймгийн ЗДТГ-аас оруулж ирсэн төсөв дээр өмнө нь аймгийн ИТХ-аар батлуулаагүй төсвийг хууль бусаар зарцуулсан гэж үзэж байгаагаа сөрөг хүчнийхэн илэрхийлсэн юм. Учир нь аймгийн тодотгосон төсвөөр хийх ажлуудыг гүйцэтгэснийхээ дараа төсвийг батлуулах гэж оролдож байгаа үйлдлүүд гарсан. Тухайлбал: Амарын хөшөөг нүүлгэн шилжүүлэх зардал, наадмын талбайн сурын талбайг нийтдээ 20 гаруй сая төгрөгөөр тохижуулсан, мөн 1000 хүүхдийн чуулга уулзалт гэх зэрэг ажлыг хийснийхээ дараа төсөв баталж хууль зөрчиж байна гэж аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгээс мэдэгдлээ.           Аймгийн МАН-ын бүлгийн зүгээс аймгийн ИТХ бол АН-ын хурал биш Орхон аймгийн иргэдийн хурал гэдгийг хуралд оролцогчид онцолсон. Тийм учраас Орхон аймгийн иргэдийг төлөөлж байгаа Орхон аймгийн нийт сонгогчдын 42 хувийн санал авсан МАН-ын бүлгийн төлөөлөгчдийн хувьд идэвхитэй ажиллаж, буруу зүйлийг нь засаж залруулах, алдаатай бодлогыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах эрхтэй учраас энэхүү хэвлэлийн бага хурал зарлаж иргэдэд үнэн бодит байдлыг хүргэхээ мэдэгдэв. Энэ үеэр бид аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Батлутаас зарим зүйлийг тодрууллаа. -Та бүхний хийж байгаа мэдээллээс харвал эрх баригчид төсвийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байна гэж ойлгож болох уу? -Илэрхий зөрчиж байна. Аймгийн ИТХ одоогоос 167 хоногийн өмнө буюу энэ оны нэгдүгээр сарын 10-нд хуралдсан 15 дугаар хуралдаанаар төсөв хөрөнгөө баталсан. Гэтэл энэ удаагийн ээлжит 17 дугаар хуралдаан дээр “Бид 1.4 тэрбум төгрөгийн төсөв хөрөнгийг буруу зүйлд зарцуулах гээд байна. Үүнийг өөрчилж өгөөч гээд Санхүү, төрийн сангийн хэлтсээс оруулж ирлээ. Үүнээсээ 133 сая төгрөг хэмнэсэн” гэж байна. Гэтэл үнэхээр бодит амьдрал дээр байрны дээвэр, заадасны засварт хөрөнгө мөнгө, дутагдалтай байгаа. Сая манай төлөөлөгч Д.Мөнхбат тодорхой тооцоо хийсэн байна. Тэр хэмнэсэн гээд байгаа 133 сая төгрөгөөр орон сууцны байрны 8 блокын дээврийг засах боломжтой. Гэтэл эрх баригчид төсөв хөрөнгийг буруу зүйлд заөрцуулдаг, дээр нь ЗДТГ, Санхүү, төрийн сангийн хэлтэс аймгийн төсөвт улстөржсөн байдлаар хандаж байна. Уг нь ажил хийх ёстой юу гэвэл тийм. Гэхдээ хууль зөрчихгүй байх ёстой гэдэг байр суурийг манай намын бүлэг барьж байгаа. -Хууль зөрчсөн үйлдэлд нь аймгийн ИТХ хориг тавих, улмаар хариуцлага тооцох ёстой юу? - Уг нь тийм, гэтэл АН-ын бүлгийнхэн олонхиороо асуудалд хандаж байна. Ганцхан жишээ хэлье. Аудитын дүгнэлтийг саяны хуралдаан дээр танилцуулсан. 20 гаруй тэрбум төгрөгийн зөрчил, дутагдал илэрсэн. Гэтэл олонхи энэ тал дээр юу ч дуугараагүй. Бүр зарим нэг нь 20 тэрбум төгрөгийн зөрчил биш, тайлагналын алдаа байсан гээд сууж байна. Ганцхан Р.Цэрэндорж төлөөлөгч үнэнийг хэлсэн. “20 тэрбум төгрөгийн зөрчил дутагдал гаргаж болохгүй. Тэр зөрчил, дутагдал гаргасан хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй” гэж дуугарсан. Гэтэл олонхийн бүлгийн бусад нөхөд 20 тэрбум төгрөгийн дутагдал, зөрчил гаргасан нөхөдтэй нийлж байгаа юм байна. Энэ бүхнээс харвал аймгийн ИТХ нь аймгийн Засаг дарга, ЗДТГ, Санхүү, төрийн сангийн хэлтсээс ч хариуцлага тооцох хүч адалгүй болсон нь харагдаж байна. Аймгийн ИТХ, түүний төлөөлөгч, тэргүүлэгчдээс ч том дарга нар байна шүү дээ. Тэдэнд үг хэлж ч чадахгүй байдалд хүрлээ. -Аудитын дүгнэлтээр зарим хүнд хариуцлага тооцох санал оруулж ирсэн. Эрх баригчид “Хариуцлага тооцоод ажлаас нь халах гэхлээр сөрөг хүчнийхэн улстөржүүлдэг” гэдэг тайлбараар асуудалд хандаад байх шиг. Хариуцлага тооцох тал дээр танай бүлгийн байр суурийг сонирхвол? -Хариуцлага тооцох ёстой. Эрх баригчид хоёр жил гаруй хугацаанд ажиллалаа. Одоо ажилдаа овоо зүгшрээ биз дээ. Өнөгрөсөн оны аудитын дүгнэлтээр 7 тэрбум төгрөгийн зөрчил, дутагдал илэрч байсан. Өнөө жил 20 тэрбум давлаа. Энэ чинь эрх баригчдаас хариуцлага тооцохыг шаардаж байгааг харуулсан зүйл биш үү. Нэг нөхөр би энэ машиныг авна гээд унаад давхиж явна. Гэтэл машин авах тендэр нь зарлагдаагүй байгаа. Засгийн газраас 147 тоот тогтоол гаргаад хэмнэлтийн горимд шилжих тухай заасан. Гэтэл хэдэн дарга Америк яваад тав хоноод ирэхэд энэ жилийн аймгийн гадаад томилолтын 40 сая төгрөг дуусчихлаа. Мөнгө гаргасан тухай аймгийн Засаг даргын захирамж нь сэтгүүлчдэд бүү хэл бидэнд ч олдохгүй байна. Ингэж болохгүй. Нөгөө шилэн данс, шилэн төр энэ тэр нь хаачив. Америк явсан асуудал дээр аймгийн Засаг даргыг дорвитой шийдвэр гаргана гэж харж байна. Дарга нарын унадаг машины асуудал байна. Бүгд л хууль дүрэм зөрчсөн. Энэ бүхнийг манай нам, бүлэг хараад зүгээр суухгүй. Эхлээд хууль зөрчсөн асуудлуудыг нь холбогдох байгууллагад нь тавина. Түүний дараа тодорхой ажил хийнэ. Н.Төр
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил