ДАВАА
2025.10.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ц.Ойдов "Төлөөлөгчийн нэг өдөр"-өөр иргэдтэйгээ уулзав
Ц.Ойдов "Төлөөлөгчийн нэг өдөр"-өөр иргэдтэйгээ уулзав
                   Аймгийн ИТХ-аас сонгогдсон төлөөлөгч, сонгогч хоёрын уялдаа холбоог сайжруулах зорилгоор энэ жил “Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээг Баян-Өндөр сумын багууд дээр зохион байгуулж эхэлсэн. Даваа гарагт  Яргуйт багт “Төлөөлөгчийн нэг өдөр” өдөрлөгийг явууллаа. Тус багаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Ц.Ойдов, Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч П.Ганзориг нар Яргуйт багийн сонгогчидтой уулзаж тэдний санал, хүсэлтийг сонсохын зэрэгцээ аймгийн ИТХ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм. Яргуйт багийн иргэд ч төлөөллөө хүрэлцэн ирсэнд талархаж өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлаа танилцуулахын зэрэгцээ багийнхаа хөгжлийн талаар ч саналаа гаргаж байв.  Иргэдийн хувьд “Эцгээ санасан хүүхэд” шиг л аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Ойдовт хандан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ нийгэмшүүлэхэд хаана хандах вэ, хашааныхаа газрыг өмчилж авмаар байна, шар усны үерээр хэцүүдсэн. Одоо суваг шуудуу татуулмаар байна” гэх зэргээр олон асуудлаар хандаж байв. Ц.Ойдовын хувьд зарим нэгний асуудлыг шийдэхийн тулд Эрүүл мэнд, нийгмийн даатгалынханд, Онцгой байдлынханд хандаж иргэдийнхээ эрх ашгийн талаар дуулгаж байв. “Төлөөлөгчийн нэг өдөр” өдөрлөгийн үеэр аймгийн хэмжээнд ажилладаг төрийн байгууллагууд иргэдэд мэдээлэл, сурталчилгаа хийж гарын авлага, тарааж өгөх материалаар гэр хорооллынхныг хангасан юм. Мөн багийн Иргэдийн нийтийн хурал, Засаг даргын зүгээс аж ахуй эрхлэгч иргэдийнхээ бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулав. Аймгийн ИТХ-аас энэ оны нэгдүгээр улирлыг “Үндэсний бахархал нутгийн хөгжил”, хоёрдугаар улирлыг “Эх дэлхий байгаль орчин-Эко Эрдэнэт”, гуравдугаар улирлыг “Өвөлжилтийн бэлтгэл”, дөрөвдүгээр улирлыг “Төрийн үйлчилгээний соёл” сэдвийн дор нэрэмжит аян зохион байгуулахаар төлөвлөжээ. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ