ПҮРЭВ
2025.08.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Найман саяын өртэй ч найдвар тээсэн Сэрэг дүрийн эргэн тойронд
Найман саяын өртэй ч найдвар тээсэн Сэрэг дүрийн эргэн тойронд
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн танилцах аяллын дараагийн “буудал” нь “Их шүтээн цогцолбор” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байлаа. Бидний нэршлээр бол  Бурхан багшийн Сэрэг дүр цогцолбор. Одоогоос арав гаруй жилийн өмнө аймгийн дарга байсан Г.Шархүү гэгч эрхэм УИХ-д сонгогдохын тулд нэгэн барилга барихаар шийдсэн нь өнөө цагийн хэллэгээр бол энэхүү бүтээн байгуулалт. Тухайн үедээ “Эрдэнэт үйлдвэр” компаниас болон иргэдийн хандиваар, аймаг орон нутгийн төсвөөр нэлээн хэдэн тэрбум төгрөг зарцуулан барьж эхэлсэн ч өнөөг хүртэл иргэдийн төдийгүй сүсэгтнүүдийн сэтгэлд жинхэнэ Бурхан багшийн дүр болж буухгүй байгаа Сэрэг дүрийн байгаа байдлыг тэргүүлэгчид газар дээр нь үзэж танилцлаа. Сэрэг дүрийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтогоо ламтан байгууллагынхаа өнөөгийн нөхцөл байдлыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд мэдээлсэн юм. Одоогийн байдлаар энэ байгууллага “Эрдэнэт Булганы цахилгаан дамжуулах сүлжээ” компанид гэрэл цахилгааны мөнгө гэж найман сая гаруй төгрөгийн өртэй. Орон тоо, хүн хүчний хувьд 4.5 албан хаагчтай, гүйцэтгэх захиралтайгаа нийлээд. Энэ жилийн хувьд орон нутгийн төсвөөс 50 гаруй сая төгрөгийг засвар, шинэтгэлийн ажилд зарцуулахаар төсөвлөсөн нь хаанаа ч хүрэхгүй гэнэ. Гэхдээ хөрөнгө мөнгө байхгүй гээд Д.Мөнхтогоо ламтан тэргүүтэй энэхүү 4.5 хүн зүгээр суугаагүйг ИТХ-ын Тэргүүлэгчид төдийгүй хэвлэлийнхэн ч анзаарсан гэхэд болно. Эхлээд байгууллагынхаа тухай 3D форматаар 3-4 минутын шторк хийлгэчихэж. Дээр нь Сэрэг дүрийн  эргэн тойрон дахь найман суваргыг амь оруулах талаар эхний ажлаа хийж эхэлсэн байна. Нэг суваргыг бүтээхэд 35 сая орчим төгрөг шаардах гэнэ. Найман суварганд нийтдээ 280 гаруй сая төгрөг зарцуулах аж. Үүнийгээ сүсэгтнүүдтэйгээ хамтраад бүтээх эхний гаргалгаагаа аль хэдийнэ хийжээ.                                                                                   [sgmb id="1"]1000 вт-ын гэрэлтүүлэг Энэ байгууллагын өмнө тулгамдаж байгаа олон асуудлын заримаас тоочвол гэрэл цахилгааны өр болох найман сая төгрөг гэнэ. Дээр нь Сэрэг дүрийн гаднах гэрэлтүүлэг нь татвар төлөгчдийн мөнгийг уух шиг болдог ажээ. Тухайлбал, энэ гурван гэрэл нь тус бүртээ 1000 вт-ын шар гэрэлтэй. Өөрөөр хэлбэл, гэрэлтүүлгийнх бус халаалтын зориулалттай энэхүү гэрлийг шөнө болоход Сэрэг дүр тийш тусгаж өнгөтэй, гэрэл гэгээтэй харуулахын тулд жилдээ 80 гаруй сая төгрөг цахилгаанд төлнө. Үүнийг  орчин үеийн лед гэрлээр солихын тулд наашаа гэсэн бүхэнд хандаж байгаа ч одоогоор шийдсэн зүйл алга гэдгээ дуулгалаа. Харин энэ үед аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Бүүвэйбаатар “Сэрэг дүрийн гаднах гэрэлтүүлгийг хотын нэгдсэн гэрэлтүүлгийн системд холбож төлбөр тооцоог ч тэр шугамаар хийх боломжтой. Үүнийхээ хажуугаар улайсдаг лампыг солих боломж гарна” хэмээн мэдэгдсэнээр Сэрэг дүрийн гаднах гэрэлтүүлгийн ажил газар дээрээ шийдэгдлээ. Д.Мөнхтогоо ламтан Сэрэг дүрийнхээ бүтээн байгуулалтын талаар сүсэгтэн олондоо нээлттэй хандаж байсны үр дүн гарсан аж. Тухайлбал, Сэрэг дүрийн арын өндөр эргийг тохижуулах нүхтэй бетонон хавтан нийлүүлэх сүсэгтэн ч таарч. Харин үүнийг норм, стандартын дагуу хийхийн тулд эхнээс нь зөв сэтгэх, зөв эхлүүлэхийн тулд дарга нартай зөвлөж байсан юм. Сэрэг дүрийн хувьд өмнөх жилүүдэд нэр төдий хэлбэртэй, ашиглалтын өмнөх захиргаа бүхий бүтэцтэй байсан. Тэгвэл өнөөдөр эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд өдөр бүр бурхны ном хурдаг болсон нь эрдэнэтчүүдийн сэтгэлд Сэрэг дүр арай илүүтэй ойртсон гэхэд болно. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид бодит байдалтай газар дээр нь танилцаад тун удахгүй тодорхой арга хэмжээ авах болсноо дуулгалаа.
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА