Дэд бүтцийг сайжруулах ажил хийхээр төлөвлөж байна
Энэ оны нэгдүгээр сард Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны дэд бүтцийг сайжруулах тухай Орхон аймгийн Засаг даргын захирамж гарчээ. Үүнд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ихээр үйлчлүүлдэг төрийн болон үйлчилгээний байгууллагад судалгаа, үнэлгээ хийх, барилга, авто зам, явган замын гэрэл дохио, уулзвар , авто зогсоолыг засварлах тухай дурьдсан байна. Энэ ажлын хүрээнд Хот байгуулалт барилга захиалагчийн албанаас судалгаа хийжээ. Зураг төслийн ажлыг хийсний дараа хотын төв замуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан зам засварын ажил хийхээр төлөвлөж байна.
“Орхон аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэхээр Хот байгуулалт барилга захиалагчийн албаны ажлын хэсэг ажиллаж байна. Жирийн иргэн зорчиход ч хүндрэлтэй явган хүний гарц байна. Тухайлбал, “Төгөл”ийн уулзварт байрлах явган хүний зам болон урт цагааны хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ихээхэн хүндрэл учруулахаар байгаа юм. Эдгээр зам талбайд налуу зам хийх, засварлах шаардлага тулгарч байна. Одоогоор зураг төслийн ажлыг хийж байна. Үүний дараа төсөв санхүү батлагдвал Орхон аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орчны дэд бүтцийг сайжруулах ажил эхэлнэ” гэж ерөнхий архитектор Б.Мөнхдалай мэдээлэв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэн нэгний туслалцаатайгаар гудамж талбайгаар зорчих, зам талбай уулзвар бүрт шат, саад таардаг. Тиймээс тэдэнд зориулсан орчны дэд бүтцийн өөрчлөлт зайлшгүй тулгарч байна.
А.Чимэг[sgmb id="1"]