Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card

Эрдэнэтийн залуус Ёсү хотод гэрээгээр ажиллах нь түр хойшилжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн удирдлагаас өнгөрсөн оны сүүлчээр БНСУ-ын Ёсү хоттой хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсан. Үүний хүрээнд тус хотод хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг  гурван сарын хугацаатай ажиллуулахаар болсон. Иргэдийг бүртгэх болон ажиллах нөхцөл, цалин, хангамжийн асуудлаар хоёр тал санал солилцож хамтран ажиллах гэрээ байгуулахаар төлөвлөгдөж байна. Гэхдээ  энэ оны зургаадугаар сарын 23-нд БНСУ-д орон нутгийн сонгууль болох тул Орхон аймгаас ажилтан авах асуудлыг  түр хугацаагаар хойшлуулах саналыг БНСУ-ын  Ёсү хотоос ирүүлжээ. Иймд тус хот руу “Ажиллах хүч” гаргах ажил түр хугацаагаар хойшлогдлоо.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card