Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card
Баян-Өндөр суманд 20 сая төгрөг хандивлажээ

Баян-Өндөр суманд 20 сая төгрөг хандивлажээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Орхон аймгийн Баян-Өндөр сум байгуулагдсаны түүхт 20 жилийн ойн баярын хурал боллоо. Монгол улсын хамгийн олон хүн амтай, аймгийн дайтай Баян-Өндөр сумын 20 жилийн ойн баярын хурлын үеэр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Л.Оюунгэрэлийн тушаалаар соёлын тэргүүний ажилтан цолоор дөрвөн хүнийг шагнажээ. Мөн Орхон аймгийн ИТХ-ын тэргүүний ажилтан хүндэт тэмдэгээр Цагаанчулуут байгийн Засаг дарга А.Түвшинжаргал тэргүүтэй 9 хүнийг шагнасан байна. Орхон аймгийн Засаг даргын захирамжаар Орхон аймгийн хүндэт тэмдгээр 9, Засаг даргын жуух бичгээр 18 хүнийг шагнасан юм. Баярын хурлын үеэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хүндэт тэмдгээр Баян-Өндөр сумын Засаг дарга асан Т.Алтанхуягийг шагнасан бол ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн тушаалаар Баян-Өндөр сумын 20 жилийн ойн баярыг тохиолдуулан 20 сая төгрөгийн хандив олгосон байна. Танд таалагдсан бол LIKE дарна уу. Танд баярлалаа
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card