Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.10.17 Манантай Орхон -13° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Жаргалант сумын 40 жилийн ойн баяр долоодугаар сарын 20-22-нд болно

Жаргалант сумын 40 жилийн ойн баяр долоодугаар сарын 20-22-нд болно

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит дөрөвдүгээр хуралдаан боллоо. Хурлаар Аймгийн ИТХ-ын ээлжит X хуралдааны бэлтгэл хангасан дүнгийн тухай Шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгийн жагсаалт батлах тухай Аймгийн авто замын тээврийн талаар 2018-2021 онд баримтлах бодлого батлах тухай Илтгэл, илтгэгчийг батлах тухай “Эрдэнэт үйлдвэрлэл” аймгийн дэд хөтөлбөр батлах тухай[sgmb id="1"] Жаргалант сумын 40 жилийн ойг тэмдэглэх өдрийг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр Жаргалант сум байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн баяр наадмыг энэ оны долоодугаар сарын 20-22-ны өдөр зохион байгуулахаар болов. Жаргалант сумын ИТХ-аас түүхт 40 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгө болох 215 сая төгрөгийг шийдүүлэхийг хүссэн боловч аймгийн Засаг даргаас баяр наадмын зардалд 25 сая төгрөг олгох санал гаргасан. Мөн баяр наадмын зардлыг бүрдүүлэх олон боломж байгааг ашиглан ажиллахыг сумын удирдлагуудад сануулсан юм. Энэ оны хувьд хөрш зэргэлдээх Булган аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой, Булган аймгийн Бугат сумын түүхэн ой, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн түүхт 40 жилийн ой тохиож байгаа ажээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card