Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Үр дүнгийн гэрээ байгуулав

Үр дүнгийн гэрээ байгуулав

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн Засаг дарга Д.Батлут төрийн байгууллагуудтай 2018 оны үр дүнгийн гэрээ байгууллаа. Үүнээс өмнө өнгөрсөн онд байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэсэн. Ингэхдээ Засаг даргын дэргэдэх 23 агентлаг, хоёр сумын Засаг дарга, орон нутгийн өмчит үйлдвэрийн 9 газрын дарга нартай нэг бүрчлэн уулзаж санал солилцсон юм.   Мөн энэ оны гэрээнд холбогдох байгууллагуудын саналыг тусгасан. Уг гэрээ нь Засаг даргын сайдуутай байгуулсан гэрээ, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2018 онд аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, үндэсний болон дэд хөтөлбөрүүдтэй уялдаж байгаа нь онцлог. Үр дүнгийн гэрээтэй хамт хариуцлагын гэрээг байгуулж биелэлтийг жилийн эцэст дүгнэдэг уламжлалтай. Гэрээ байгуулах ёслолын үеэр аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ 2018 онд төрийн байгууллагууд хууль тогтоомжийг чанд сахиж,  Засгийн газрын болон Засаг даргын Үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө, үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээнүүдийг бүрэн дүүрэн биелүүлж, хэрэгжилтийг хангах, ард иргэдэд төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, түргэн шуурхай хүргэх, төсөв санхүүгийн зөрчилгүй ажиллах хэрэгтэйг сануулсан. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card