ДАВАА
2025.10.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ж: Сауле: Байрны асуудал иргэдэд аюул учруулах хэмжээнд хүрсэн
Ж: Сауле: Байрны асуудал иргэдэд аюул учруулах хэмжээнд хүрсэн
Улсын Онцгой комиссынхон өнгөрсөн долоо хоногт манай аймагт ажилласан. Энэ үеэр комиссын бүрэлдэхүүнд ажилласан Хүнс, хөдөө ахуйн дэд сайд Ж.Сауле өвөлжилт хүндэрч зуд болсон энэ үед яамнаас авч байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хйисэн. Мөн тэрбээр манай аймагт дутагдалтай байгаа шүлхийн вакцины асуудлыг анхааралдаа авч буйгаа илэрхийлсэн. Тэрбээр “Танай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар шижигнэсэн, залуухан даргатай. Та бүхэн сайн ажиллаж байна. Малчдынхаа талаарх мэдээллийг маш сайн боловсруулжээ. Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хувьд хүндрэлтэй асуудал байгаа. Шадар сайд аа, энэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар өөрийн гэсэн байр байхгүй. Одоогийн байгаа байр нь орон сууцны нэг давхарт байдаг. Улсын хэмжээнд Баян-Өлгий, Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын байр маш хүнд байгаа. Тэдний дараа Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар орно. Хүнс, хөдөө аж ахуйн газарт лаборатори байдаг. Тэнд төрөл бүрийн вакцин, эм тариа, оношлуур байдаг. Энэ бүхэн байрны оршин суугчдад аюул учруулна. Тэдний амь нас, эрүүл мэнд аюултай түвшинд хүрч мэднэ. Иймээс ирэх оны төсөвт болон ямар нэгэн байдлаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрыг тусад нь байртай болгохгүй бол байрны оршин суугч, иргэдийн хувьд аюул учирч байгаа учраас даруйхан байртай болгох тал дээр анхаарч өгнө үү” гэсэн юм. Шадар сайд Ө.Энхтүвшингийн хувьд энэ асуудалд тоймтой хариулт өгөөгүй ч өнөөдөр бодит байдал дээр тодорхой хэмжээнд аюул бий гэдгийг хэлж, сануулсан Ж.Сауле сайдад талархах хэрэгтэй болов уу. Аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын дэргэд ариун цэврийн лаборатори байдаг. Үүгээр зогсохгүй малын эм бэлдмэл, вакцин зэрэг хүнд хортой бүтээгдэхүүн хадгалагддаг ажээ. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ