Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Фургон автомашин өгөхөөр боллоо

Фургон автомашин өгөхөөр боллоо

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Улсын Онцгой комиссынхон манай аймагт ажилласан Энэ үеэр аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бурмаа “Манай байгууллагад фургон машин нэн шаардлагатай байна. Үүнийг шийдэж өгнө үү” хэмээсэн юм. Улсын Онцгой комиссын бүрэлдэхүүн багтан орон нутагт ажиллаж байгаа Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Оюунчимэг “Аймгийн Эрүүл мэндийн газарт шаардлагатай байгаа Фургон автомашиныг Эрүүл мэндийн яамнаас шийдэж өгье. Манайд үүнийг шийдэх фургон автомашин бий” гэснээр аймгийн Эрүүл мэндийн газарт туулах чадвар сайтай фургон автомашинтай боллоо. Харин энэ үеэр Онцгой байдлын газрын дарга, хошууч генерал Г.Бадрал “Фургон машин ч дээ, арай өөр машин хэрэгтэй байсан юм биш үү” хэмээн сануулсан юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card