Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Д.Батлут: Эрдэнэтийн иргэдийг Солонгост ажиллах хүчнээр гаргана

Д.Батлут: Эрдэнэтийн иргэдийг Солонгост ажиллах хүчнээр гаргана

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
                Аймгийн Засаг дарга Д.Батлут Шанд, Даваат багийн иргэдтэй уулзах үеэрээ тэдэнд нэгэн “гэнэтийн бэлэг” барьсан юм. Тэрбээр, Манай ард түмэн “суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэж ярьж хэлдэг. Би гадагшаа ажлаар явдаг. ОХУ, Солонгос, Япон зэрэг дөрвөн оронд очиж ажилласан. Тун удахгүй энэ сарын 11-нд Солонгос явна. Ингэхдээ дандаа ажил бүтээж яваа гэдгээ хэлье. Энэ удаад Солонгост очоод хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. Ингэснээр Эрдэнэт хотын 100 гаруй иргэн [sgmb id="1"]энэ зунаас  Солонгост ажиллах хүчнээр гарах боломж бий болно. Хоёр тал гэрээ байгуулснаар Эрдэнэтийн иргэн сардаа 1570 вонын цалинтай ажиллах боломж бүрдэнэ. Хагас, бүтэн сайнд амарна. Байрыг нь Солонгосын тал даана. Ингээд гурван сарын дараа нутагтаа гэрээний хугацаа дуусаад ирэхэд нь онгоцны зардлын 80 хувийг буцааж өгнө. Ийм ажлаар Солонгос явна” хэмээсэн юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card