Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
С.Ганцогт: Би ажлаа өгөхөд бэлэн байна

С.Ганцогт: Би ажлаа өгөхөд бэлэн байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
"Би 2017 оны ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийсэн бүтээн байгуулалтад ашиг сонирхлын зөрчлөөр хандаагүй. Надад тийм хүмүүжил байхгүй. Хэрэв та нар ашиг сонирхлын зөрчил гаргасан гэж үзвэл би ажлаа өгөхөд бэлэн байна. Би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Та нар 2018 оны ОНХС-ийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлахгүй гээд гарч байгаа АН-ын төлөөлөгчдийг хар. Ийм хүмүүсийг сонгосондоо та нар харамсана даа. Рашаант, Их залуу багт мөнгө суулгаагүй биш суусан. Харин ч одоо би санал гаргаж байна. Дээрх багуудад хуваарилсан хөрөнгө мөнгийг хасаад өөр зүйлд тусгах санал гаргаж байна. Өнгөрсөн жил хэвлэл мэдээллийн ажилтандаа зориулж 15 сая төгрөгөөр тоног төхөөрөмж авч өгсөн. Үлдсэн 15 саяар нь ЗДТГ-т компьютер авч өгсөн. Намайг ажил авахад суманд нэг ч комюьютер байхгүй байсан. Энэ жил цахим мэдээлэлтэй болоход зориулж 20 сая төгрөг тусгасан. Замын өргөтгөлийн ажил явуулахад шаардлага хангах компани алга. Та нар Олигтойхон компани олоод ир л дээ. Нигүүлсэн зам, Өлзийхутагийн наран хоёроос өөр олигтой компани олоод ир. Жимс жимсгэнэ тариалахад 30 сая төгрөг тусгаж байгаа. Бид ажил хийх гэж байна" гэж С.Ганцогт ярив. Ийнхүү  АН-ын төлөөлөгчдийн тойрогт хуваарилаад байсан 21.2 сая төгрөгийг сумын Засаг дарга С.Ганцогтын саналаар эргүүлэн татаж Баян-Өндөр сумын ЗДТГ-т сав, баглаа боодол хийхэд нь зориулж хуваарилсан 10 сая төгрөг дээр нэмж баталсан юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card