ДАВАА
2025.10.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Шилэн данс”хөтөлдөггүй нэг ч төрийн байгууллага байхгүй
“Шилэн данс”хөтөлдөггүй нэг ч төрийн байгууллага байхгүй
Аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооноос 11 дүгээр сарыг “Төсвийн оновчтой бодлого, иргэний оролцоо” сэдвээр нэрэмжит аяныг зохион байгууллаа. Тус сарын аяны хүрээнд Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажилд иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, Төсвийн орлогын гүйцэтгэлтэй танилцах, Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлтэй танилцаж, санал дүгнэлт гаргах, Мэргэжлийн нягтлан бодогч нарын тангараг өргөх ёслолыг “Нягтлан бодох бүртгэлийн хүрээлэн” ТББ-тай хамтран зохион байгуулах зэрэг нийт долоон ажил хийхээр төлөвлөжээ. Үүний хүрээнд Орхон аймагт хэрэгжиж буй “Шилэн дансны хууль”-ийн хэрэгжилтийн явцтай Аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлтийн хорооны гишүүд, болон төсвийн байгууллагын нягтлан бодогчид танилцлаа. Манай аймгийн хэмжээнд Шилэн данс хөтөлдөггүй нэг ч төрийн байгууллага байдаггүй ажээ. Энэ үзүүлэлтээрээ улсын хэмжээнд бусад аймаг орон нутгаас дээгүүр үнэлэгддэг байна. 2017 оны хувьд санхүүгийн бүртгэл программд нэмэлт өөрчлөлт орсон, Шилэн дансны хөтлөлийн арга зүй улам боловсронгуй болсон учраас аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс энэ чиглэлийн сургалтыг төсвийн байгууллагынхны дунд зохион байгуулжээ. Ингэснээр төр, төсвийн байгууллагын нягтлан бодогчдын ур чадвар дээшлэх төдийгүй манай аймгийн Шилэн дансны мэдээлэл улам боловсронгуй бол иргэдийн хувьд энэ талаарх мэдээллийг авахад улам дөхөм болсон хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны гишүүдээс Шилэн дансны хөтлөлттэй танилцаад аймгийн хэмжээнд энэ ажил хангалдлтай хэмжээнд байна хэмээн дүгнэжээ. [sgmb id="1"] Мөн аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнтэй хамтран “Нягтлан бодогчдын тангараг өргөх ёслол”-ын ажиллагааг зохион байгууллаа.  
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ