ДАВАА
2025.10.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Цагдаагийнхан “Хайрла, хамгаал” үндэсний аянд нэгдлээ
Цагдаагийнхан “Хайрла, хамгаал” үндэсний аянд нэгдлээ
Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлснээр өрх, айл бүрийн хаалганы цаана нуугдаж байсан архидалт, хүчирхийлэл ил гарсан нь хуулийн ач холбогдол, эерэг тал оршиж байгаа юм. Цагдаагийн ерөнхий газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран гэр бүлийн хүчирхийллийн эсрэг “Хайрла, Хамгаал” үндэсний аяныг улс даяар эхлүүллээ. “Хайрла, хамгаал” аяны гол зорилго нь хүүхэд, гэр бүлийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлж, зогсоох явдал юм. Уг аяны хүрээнд аймгийн цагдаагийн газрийн Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтсээс тодорхой ажлуудыг санаачлан хийсний нэг нь 7-10 хоногийн баривчилгаанд байгаа 10 орчим хүнд сургалт явуулж, сэтгэл зүйн зөвлөгөө өглөө. Эдгээр хүмүүс нь гэр бүл үр хүүхэд, дотны хүмүүсээ дарамтлан, хүчирхийлсэн гэмтнүүд юм. Хайртай хүмүүсээ гомдоож, сэтгэл санаа, бие махбодийн хохирол учруулсан эдгээр хүмүүсээр уучлал хүссэн захидал бичүүлж, Цагдаагийн газрын ажилтнуудаар дамжуулан гэр бүлийнхэнд нь хүргүүллээ. [sgmb id="1"] Манай аймагт 2016 онд гэр бүлийн хүчирхийллийн 640 хэрэг бүртгэгдсэн байна. Харин энэ оны байдлаар уг хэргийн тоо 289 болж буурсан гэж аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах ажилтан Н.Батнасан онцоллоо. Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай хуулийн өөрчлөлтөөр хаалганы цаана үйлдэгдэж буй гэмт хэргийг нуун дарагдуулж, хав дардаг ойлголт буурч, эерэг хандлага тогтож байгаа юм. Ахуйн хүрээнд хайртай дотны хүмүүсээ дарамталж, хүчирхийлсэн гэмт хэргийг өөгшүүлж, нуун дарагдуулан эрх хэнд ч байхгүй. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг “Хайрла хамгаал” үндэсний аяныг хүн бүхэн сэтгэл зүрхээрээ дэмжицгээе.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ