ДАВАА
2025.10.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Х.Баттулга 3.4 тэрбум, М.Энхболд 3.6 тэрбум, С.Ганбаатарт 2.8 тэрбум төгрөгийн хандив цуглуулжээ
Х.Баттулга 3.4 тэрбум, М.Энхболд 3.6 тэрбум, С.Ганбаатарт 2.8 тэрбум төгрөгийн хандив цуглуулжээ
Монгол улсын Ерөнхий аудитын газраас Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд оролцсон нам, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дүн, хандивын талаарх мэдээллийг олон нийтэд танилцууллаа. Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын орлого, зардал: Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшсэн М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нар сонгуулийн хугацаанд нийт 5555 иргэнээс 8 тэрбум 691.9 сая төгрөгийн хандив цуглуулжээ. Мөн дээрх гурван нэр дэвшигчдэд сонгуулийн үеэр 36 хуулийн этгээдээс 498 сая төгрөгийн хандив өргөсөн байна. Үүнээс МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 1436 иргэнээс 2 тэрбум 589.2 сая төгрөг, 17 хуулийн этгээдээс 218 сая, нийтдээ 2 тэрбум 807.2 сая төгрөгийн хандив цуглуулсан байна. АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад 1643 иргэнээс 3 тэрбум 275.5 сая төгрөг, 18 хуулийн этгээдээс 250 сая нийлээд 3 тэрбум 525.5 сая төгрөгийн хандив өргөсөнийг Ерөнхий аудитын газраас мэдээллээ. Үүний зэрэгцээ МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт 2476 иргэнээс 2 тэрбум 827.2 сая төгрөгийн, хоёр хуулийн этгээдээс 30 сая, нийлээд 2 тэрбум 857.2 сая төгрөгийн хандив өргөсөн байх юм. Нэр дэвшигчид сонгуулийн хугацаанд нийт дүнгээр 9 тэрбум 943.3 сая төгрөгийг сонгуульд зарцуулжээ. Үүнээс М.Энхболд -3 тэрбум 603.2 сая Х.Баттулга- 3 тэрбум 485.5 сая С.Ганбаатар- 2 тэрбум 854.6 сая төгрөг зарцуулсан байна. Энэ нь Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 3 тэрбум 900 сая төгрөгөөр тогтоосныг дээрх гурван нэр дэвшигч зөрчөөгүй болохыг Аудитын байгууллагаас тогтоосон байна.                                  Х.Баттулга- 3 тэрбум 485.5 сая М.Энхболд -3 тэрбум 603.2 сая 2 тэрбум 854.6 сая Намуудын сонгуулийн зардлын орлого, зардал: 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцсон АН, МАН-ын сонгуулийн зардлын дансанд нийт дүнгээр 13 тэрбум 337.6 сая төгрөг төвлөрүүлсэн аж. Үүний 6 тэрбум 711.5 сая нь МАН-ын, үлдсэн 6 тэрбум 626.1 сая төгрөг нь АН-ын орлого байна. МАХН нь сонгуулийн хугацаанд намын сонгуулийн зардлын дансандаа орлого төвлөрүүлээгүй, зарлага гаргаагүй, зөвхөн нэр дэвшигчийнхээ сонгуулийн зардлын дансыг ашиглажээ. “Сонгуулийн тухай хуулийн 43.6 дах хэсэгт заасан намын зарцуулах зардлын дээд хэмжээ 6 тэрбум 800 сая төгрөг байна” гэсэн заалтыг МАН, АН, МАХН зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг аудитын байгууллагаас гаргалаа.[sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ