Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Засаг дарга хариуцлага тооцохоо мэдэгдлээ

Засаг дарга хариуцлага тооцохоо мэдэгдлээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
          Аймгийн Засаг даргын долоо хоног бүрийн даваа гарагийн шуурхай агентлаг, газар хэлтэс, албадын дарга нарын ирцийг бүртгэхээс эхэлдэг. Зарим үед ирц хангалтгүй, чанаргүй байдаг нь нууц биш. Байгууллагын дарга нар долоо хоногт ганц удаа болдог засаг даргын шуурхай хуралдаанд өөрөө өөртөө чөлөө олгодог, худлаа өвчилдөг, өөрийнхөө оронд орлогчоо эсвэл мэргэжилтнээ илгээдэг байдал мэр сэр гардаг. Хэдэн жилийн өмнө нэгэн байгууллагын дарга Засаг даргын шуурхайд “Өвчтэй” гээд ирээгүй атлаа үдээс хойш нь албаны машинаар эхнэрээ дэлгүүр хэсүүлээд явж байсан нь орон нутгийн удирдлагад илчлэгдэж байсан билээ. Энэ долоо хоногийн шуурхайд аймгийн Засаг дарга Д.Батлут шуурхай тасалсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй байгууллагын дарга нарт хатуухан арга хэмжээ авахыг ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүд үүрэг болгов. Долоо хоногт нэг удаа ганц цагийг Эрдэнэт хот, эрдэнэтчүүдийн төлөө зориулж чадахгүй тасалдаг нөхдөд хариуцлага тооцож босоо удирдлагатай газрын хувьд дээд шатны даргад нь миний нэр дээр арга хэмжээ авах тухай албан бичиг явуул. Засаг даргад захирагддаг, удирдлагад нь байдаг нөхдийн хувьд хариуцлага тооцох саналыг дарайхан оруулж ир хэмээн аймгийн Засаг дарга “лүндэн” буулгалаа.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card