БЯМБА
2024.11.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
П.Пүрэвлхагва: Уучлаарай, тийм юм болохгүй, бид эрхээ хамгаална
П.Пүрэвлхагва: Уучлаарай, тийм юм болохгүй, бид эрхээ хамгаална
[sgmb id="1"]              Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагватай уулзаж, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 302 тоот тогтоол, Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэр, АН-ын Бүлэг тойрсон асуудал зэрэг цаг үеийн сэдвээр ярилцлаа. - Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн тогтоол гарсантай холбогдуулж дахин сонгууль болох нь, сонгуулийн товыг зарлах гэж байна гэсэн хүлээлт гэхээсээ илүүтэй эргэлзээтэй мэдээлэл гарч байна. Энэ асуудал дээр аймгийн ИТХ-ын даргын байр суурийг сонирхож байна. 2016 оны зургаадугаар сарын 29-ний сонгуулийг хууль зөрчсөн үйлдэл гэж “баталж” байх шиг. Энэ бүхнээс харвал бид жилийн өмнө хууль ёсны сонгууль явуулсан уу гэдэг асуултаас яриагаа эхлэх үү? -Эхлээд тухайн үеийн нөхцөл байдлыг бодитойгоор эргэн нэг саная л даа. 2016 оны зургаадугаар сарын 29-ний өдөр болсон сонгуульд хуульд заасан хугацааны дотор багтаж улс төрийн хүчнүүд аймгийн Сонгуулийн хороонд материалаа бүрдүүлж өгсөн. Тэр дундаа аймгийн АН-ын хувьд ИТХ-ын 22 тойрог 33 мандатад 66 хүний нэр дэвшүүлсэн. Эндээс асуудал үүдэлтэй. Тус бүртээ 33 хүний нэр зоосон хоёр материал ирүүлсэн. Нэг хэсэг нь Сонгуулийн хорооны хаалгыг дарж байгаад, цаг харж байгаад өгсөн. Нөгөө нэг нь цонхоор материалаа шидэж өгсөн. Ийм л юм болсон. Уг нь Сонгуулийн тухай хуулийн 155.1-д “...нам тухайн орон нутгийн хурлын төлөөлөгчдийн тооноос илүүгүй хүнийг орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшүүлнэ” гэж заасан. 155.2-т “...нам нэр дэвшүүлэхдээ тухайн орон нутгийн хурлын сонгуулийн тойрог тус бүрт ногдсон мандатын тоотой адил тооны хүнийг нэр зааж нэр дэвшүүлнэ. Нийт нэр дэвшигчдийг тойргийн дугаарын дагуу дугаарласан байна” гэж заасан. Энэ бол тодорхой заалт. Гэтэл АН маань тухайн үедээ 33 тойрогт 66 нэр дэвшигчийг нэр дэвшүүлсэн. Энэ үед орон нутагт АН-ынхан эрх барьж байсан. Харин ч тухайн үеийн аймгийн Сонгуулийн хороо зөв ажилласан юм байна гэж би боддог. Тэр үед АН хууль зөрчсөн. Энэ үндэслэлээр нь тэдний материалыг нь хүлээж аваагүй байсан бол жинхэнэ иргэний эрх тойрсон асуудал, намын эрх ашгийн асуудал гарч ирэх байсан болов уу. Болсон үйл явц гэвэл энэ. Үүнийг хүмүүс нэг асуудалтай андуурч ойлгоод байдаг болж. -Ямар асуудал?                                                                                                                            - Говь-Алтай аймагт болсон асуудал л даа. Говь-Алтайн болон манай аймгийн хувьд асуудал нь огт өөр учир шалтгаантай. Говь-Алтайн Сонгуулийн хороо улс төрийн учир шалтгааны улмаас МАХН-ын нэр дэвшигчдийг бүхлээр нь хүлээж аваагүй. Энэ бол жинхэнэ сонгох, сонгогдох эрхтэй холбоотой асуудал. Гэтэл манай аймагт намыг бүхлээр нь сонгуульд оролцуулаагүй асуудал үүсээгүй. Харин ч АН-ынхан тухайн үедээ 33 тойрогт 66 хүний нэр дэвшүүлчихсэн байсан. Аймгийн Сонгуулийн хороо ч асуудалд хүлээцтэй хандаж, Сонгуулийн ерөнхий хорооноос зөвлөмж авсан байдаг. Сонгуулийн Ерөнхий хорооноос хариу ирүүлэхдээ “Итгэмжлэл”-д нь тулгуурласан байдаг. АН-ын дарга нь аймаг, дүүргийн намын хорооны даргадаа сонгуульд намаа зохион байгуулж оруулах итгэмжлэл олгосон байсан. Тухайн үед АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд АН-ын С.Сувдаад итгэмжлэл олгосон. Ингээд итгэмжлэгдсэн тал болох С.Сувдаагийн гарын үсэгтэй ирүүлсэн 33 хүний материалыг аймгийн Сонгуулийн хороо хүлээн авсан. Тэрхүү 33 хүний материалын бүрдэл дутуу гэдгээр 15 хүн хасагдаж 18 хүн үлдсэн. Гэхдээ Сонгуулийн хороо энэ 18 хүний материалаа гүйцээж өгөөч гэж хандсан юм билээ. Маргаан эндээс үүссэн, энэ хоёр тал л маргасан. Анхан шатны шүүхээс цаг хугацаандаа өгсөн гэж үзсэн үү нөгөө 33-ыг бүртгэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Тухайн үед манай намын нэр дэвшигчдээс шүүхэд хандаж байсан. Гэтэл АН-ынхан “Бидний дотоод асуудал, та нар яасан хүний мууд дуртай юм бэ. Гуравдагч этгээд та нарт ямар ч хамаагүй” гэж байсан. Шүүх ч мөн ийм байр суурины үүднээс эхнээс нь биднийг оролцуулаагүй. Үүнийг Эрдэнэтийн ард түмэн мэдэж байгаа. Ийм л юм болсон. Сүүлдээ нөгөө 18 анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдсан. Энэ үед сонгууль болоод өнгөрсөн. Сонгуулийн үр дүнгээр 18-аас гурав нь сонгогдсон. Үр дүн ингэж гарангуут нөгөө давсан 18 шийдвэрээсээ татгалзсан. Ийм л зүйл болсон. Сонгууль хуулийн дагуу зохион байгуулагдсан -Гэтэл гэнэтхэн өнгөрөгч есдүгээр сарын 20-нд Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 302 тоот шийдвэр гараад ирлээ. Асуудал дуусаагүй байжээ дээ? -Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 302 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн тогтоолыг биелүүл гээд гараад ирсэн. Аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгууль 2016 оны зургаадугаар сарын 29-ний өдөр яг хуулийн дагуу зохион байгуулагдсан. Энэ сонгуульд аймгийн хэмжээнд улс төрийн зургаан нам оролцсон. АН үүн дотор байгаа. Энэ зургаан намын 121 нэр дэвшигч, бие даагч 15 нийлээд 136 хүн аймгийн 33 мандатад өрсөлдсөн. Аймгийн хэмжээнд сонгогчдын нэрсийн жагсаалтад 65350 сонгогч бичигдсэн. Тэдний 45657 сонгогч буюу нийт сонгогчдын 69.8 хувь нь Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж саналаа өгсөн байдаг. Мөн 136 нэр дэвшигч сонгогдох эрхээ эдэлж сонгуульд нэр дэвшсэн. Сонгуулийн үр дүнд аймгийн ИТХ-ын зургаа дахь удаагийн үр дүнгээр байгуулагдсан Иргэдийн хурлын бүрэн эрх дуусгавар болсон. Долоо дахь удаагийн сонгуулиар сонгогдсон 33 төлөөлөгчийн бүрэн эрх 2016 оны долоодугаар сарын 18-нд болсон анхдугаар хуралдаанаар хүлээн зөвшөөрөгдсөн. Үүнээс хойш энэхүү 33 төлөөлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу аймаг, орон нутгаа удирдаад эрхээ хэрэгжүүлээд явж байгаа. Шүүх өнөөдрийг хүртэл 33 төлөөлөгчийг дээрх маргаандаа гуравдагч этгээдээр оролцуулаагүй байснаа гэнэтхэн “Анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүл” гэж шийдвэр гаргасан. -Үүний дагуу эрх нь зөрчигдсөн 28 хүний төлөөлөл шүүхийн шийдвэрийг биелүүлж сонгуулийн товыг зарла, нэг сарын дотор сонгууль явуул хэмээн шаардаад байгаад ямар тайлбар өгөх вэ? -Би хууль тайлбарлахгүй. Тийм эрх ч байхгүй. Дээд шүүхийн шийдвэр гарч болно. Шийдвэрийнх нь талаар бид нэг сарын дотор гомдол гаргах эрхтэй. Энэ эрхээ бид эдэлнэ. Шүүхийн шийдвэрийн дагуу манай аймгийн ИТХ-ын 33 төлөөлөгчийн 31-ийнх нь эрх ашиг хөндөгдөж эхэлсэн. Иймээс бидний зүгээс эрх ашгаа хамгаалахын тулд явна. -Хэвлэлийн хурал хийсэн талынхан нэг зүйл онцолж байсан. Юу гэвэл “Үүнээс цааш газар үгүй” гэдэг шиг Дээд шүүхийн 302 тоот шийдвэр бол эцсийнх. Харин одоогийн аймгийн ИТХ, Сонгуулийн хороо шүүхийн шийдвэрийг биелүүлж сонгуулийн товыг зарла гээд байгаа. Гэтэл та бүхэнд ч бас шүүхэд хандах эрх байгаа гэж ойлгож болох уу? -Тийм ээ, шүүхэд хандах эрх байгаа. Дээд шүүхийн шийдвэрийн талаар Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нэг сарын дотор гомдол гаргах эрх байгаа. Дээд шүүхийн Ерөнхий шүүгч хэрвээ шаардлагатай гэж үзвэл Дээд шүүхийн Хяналтын шатны Зөвлөлийг хуралдуулна. Энэ нь нэг сарын дотор явагдаж хариу өгөх учиртай. Ийм хуулийн хугацаа байгаа. Үүний дагуу явна. Эхний ажил хийгдэж байгаа. -Шүүхийн тогтоолыг харсан. Нэр бүхий 28 иргэн сонгогдох эрхээ эдлээгүй гэж үзсэн байна. Тэгвэл 2016 оны зургаадугаар сарын 29-нд болсон аймгийн ИТХ-ын сонгуульд оролцож эрхээ эдэлж сонголтоо хийсэн сонгогчийн эрх гэж байж болох уу. Тэд сонголтоо хийгээд орон нутгийн удирдлагаа сонгочихсон. Гэтэл нэмээд тэр 28 хүнийг заавал сонгох ёстой юу? -Иргэний сонгогдох эрхийн тухайд Сонгуулийн тухай хуулийн 14.1-д “тухайн аймаг, сум, дүүрэгт өөрийн салбартай, санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам тухайн аймаг, нийслэл, сум дүүргийн хурлын сонгуульд оролцож энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй” гээд заачихсан. Иргэн бие даан нэрээ дэвшүүлээгүй бол нам иргэнийг сонгуульд оролцуулах эрхийг иргэнд олгохоор хуульчилсан. Зарим нэг хүний хувьд АН-ыг Сонгуулийн хороо бүртгээгүй гэж ойлгоод байх шиг. Тийм биш. Тийм зүйл болоогүй. Сүүлдээ сонгууль сонгууль биш болох гээд байна. Нэг нам нэр дэвшигчдээ хоёр ээлж болгох нь. Эхнийх нь ялагдангуут дараагийнх нь маргаан үүсгэхээр асуудал өөрөөр эргэх гээд ч байгаа юм шиг боллоо. Гэхдээ ийм байж болохгүй л дээ. Сонгуульд саналаа өгсөн 46 мянга шахам сонгогчийн эрх, сонгуульд оролцсон 136 хүний эрх хаачсан юм бэ. Энэ хүмүүсийн эрхийг аль ч шатны шүүх дээр хэнээр ч яриулаагүй. Одоо тэгвэл энэ эрхийн талаар ярих боломж гарч байна. Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хэн хүчингүй болгох юм бэ -Дараагийн нэг зүйл бол аймгийн Сонгуулийн хороо татан буугдсан, буугдаагүй гэдэг тухай яриа байна. Г.Батдэлгэр даргатай аймгийн Сонгуулийн хороо татан буугдсан уу, үгүй юү. Буугдсан бол хаанаас хэн татан буулгах эрхтэй байдаг юм бэ? -Өмнөх дээр нэмээд нэг зүйл хэлэхэд шүүхийн тогтоолыг харах юм бол өнөөдрийн бидний, 33 төлөөлөгчийн бүрэн эрхийг хэн хүчингүй болгосон юм бэ гэдэг асуудал байгаа. За бүр хэтрээд “та нар сонгуулийн хороогоо байгуул” гэх юм бол өнөөгийн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хувьд Д.Бүүвэйбаатараас бусдынх нь хувьд эрх ашиг нь хөндөгдөж байгаа юм. Бүрэн эрх нь хүчинтэй байтал түүнийг хэн хүчингүй болгох гээд байгаа юм бэ. Төлөөлөгчдийн хувьд гэвэл 33 төлөөлөгчтэй хурлын 31-ийнх нь тойрог дээр сонгууль зарлана гээд үзвэл бүрэн эрхийг нь хэн хүчингүй болгосон юм бэ. Хүчингүй болгосон ямар шийдвэр шүүхийн тогтоолд байгаа юм бэ. Ганцхан юм л бий. Сонгуулийг бүхэлд нь “Хүчингүй” гэж тооцох. Гэтэл шүүх булхайгаар хэдэн тойрогт сонгууль явуул гэдэг шийдвэр гаргасан. Түүнийгээ 33 төлөөлөгч, тэргүүлэгч, иргэдийн хуралд нь хэрэгжүүл гэж байгаа нь ойлгомжгүй. АН-ын доторх дотоод маргаанаас болсон энэ үйл явдал нийт сонгогчдын эдэлсэн сонгох эрх, 33 төлөөлөгчийн сонгогдох эрх зөрчигдөх хэмжээнд хүрч байгаа талаас нь харж асуудалд хандана. Шат шатандаа бид эрхээ хамгаалж явна. Нөгөө талдаа Дээд шүүхийн 302 тоот тогтоолыг хэрэгжүүлэх боломж ч байхгүй. Энэ тогтоолоос болоод эрх зүйн ойлгомжгүй нөхцөл байдал үүсч байгаа. Манай 33 төлөөлөгчийн эрхийг хэн түдгэлзүүлэх юм бэ. Шүүхийн тогтоол “аймгийн ИТХ-ын 22 тойргийн 20-д нь дахин сонгууль зохион байгуул” гэж байгаа нь өнөөгийн 33 төлөөлөгчийн хувьд 31-ийг нь хүчингүйд хүргэнэ. Тэгвэл үлдсэн хоёр болох Д.Бүүвэйбаатар, Д.Батхишиг хоёрын хувьд ИТХ-ын төлөөлөгч гээд шийдвэр гаргах эрх зүйн чадамж байхгүй. Үлдсэн хоёр хүн нь 31 төлөөлөгчийнхөө эрхийг хүчингүй болгох уу. Ийм байдалд хүргээд байгаа юм. Иймд одоо бидний эрх ашгийн асуудал яригдана. Тийм эрх бий. Г.Батдэлгэр даргатай аймгийн Сонгуулийн хороо татан буугдсан -Аймгийн Сонгуулийн хорооны тухайд? -Сонгуулийн тухай хуулийн 31.1.5-д “аймаг, нийслэлийн хурлын нөхөн болон ээлжит бус сонгууль нь УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдахаас бусад тохиолдолд аймаг, нийслэлийн сонгуулийн хороог тухайн аймаг, нийслэлийн хурлын тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн байгуулна” гэж байгаа. Хэрэв дахин сонгууль явуулах бол хоёрхон төлөөлөгчтэй аймгийн ИТХ аймгийн Сонгуулийн хороог байгуулах юм уу. Ямар ч боломжгүй л байхгүй юү. Өөрсдөө хурлын байгууллагаа нь эрхээ түдгэлзүүлнэ, эсвэл сонгууль бүхэлдээ хүчингүй болох ийм л хоёр зам бий. Орхон аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд гарсан бүх шийдвэр эрх зүйн чадамжтай. Үүнийг тэгээд яах юм бэ. Эндээс гарах үр дагаврыг хэн хариуцах юм бэ. Аймгийн ИТХ-ын сонгуульд оролцсон нэр дэвшигчдээс сонгуулийн үеэр гарсан биет болон биет бус зардлыг хэн хариуцах вэ. Нам, нэр дэвшигчээс гарсан тэр их зардлыг хэн хариуцах вэ. Зарим мэдээллээс харвал энэ зардлыг төр хариуцна гэж ярьсан байна билээ. АН-ын гишүүдийн сонгогдох эрхээ эдлээгүйн буруутныг хайх эрх нь тэдэнд бий. Түүний буруутан нь тэр нам дотор нь л байгаа. Түүнээс биш буруутан нь Сонгуулийн хороо ч биш, Эрдэнэтийн ард түмэн бол бүр биш. Сонгуулийн хорооны тухайд гэвэл ийм байна. Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуультай давхцаагүй тохиолдолд аймгийн Сонгуулийн хороог аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид байгуулахаар хуульчилсан байдаг. Сонгуулийн тухай бие даасан хуульд байгаа заалт. Сонгуулийн Ерөнхий хорооноос Орхон аймгийн Сонгуулийн хороонд ирсэн бичиг бий. Түүнд ИТХ-ын сонгуультай холбоотойгоор Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдаагүй байх шаардлагыг хангасан тул аравдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн татан буугдсан болохыг мэдэгдсэн. Хувийг нь Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд ирүүлсэн. Эндээс харвал аймгийн Сонгуулийн хороо татан буугдсан. Сонгуулийн хороог байгуулах эрх аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд л бий. -Дээд шүүхийн 302 тоот тогтоол өөрөө асуудалтай. Тэр дундаа иргэдийн хувьд дахиад шууд сонгуулийн санал хураалт буюу нөгөө 28 хүний нэрээ оруулаад санал хураалт болно гэж үзэх нэг хэсэг байна. Гэтэл нөгөө нэг нь дахин сонгууль зохион байгуулж шинээр явуулна. Өөрөөр хэлбэл, нэр дэвшилтээ шинээр эхэлнэ гэж ойлгоод байх шиг. Та юу гэж харж байна вэ? - Ямар ч талаас нь харсан биелүүлэх үнэхээр боломжгүй шийдвэр гэж л харж байгаа. Нэг намын доторх маргаан гэж явсанаа сүүлдээ бүхэл бүтэн нэг аймгийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа 33 төлөөлөгч, тэдний төлөө саналаа өгсөн аймгийн нийт сонгогчдын Үндсэн хуулиар олгогдсон эрх хөндөгдөх хэмжээнд очно гэж харахгүй байна. Үнэн бидний талд байгаа. Түүнээс биш шууд санал хураалт болно, шинээр зохион байгуулах үйл явц болно гэж харахгүй байгаа. Зарим нэг улс төрийн хүчний хувьд сонгууль болвол эвсэж орно гэх зэрэг яриа дуулдаж байна. Уучлаарай, тийм юм болохгүй, бид эрхээ хамгаална. Эрхийнхээ төлөө явна. Эрхийнхээ төлөө Үндсэн хуулийн Цэцэд хүртэл хандана. -Сонгуулийн хорооны албан бичигт ирэх оны зургаадугаар сарын 24-нд сонгууль болох тухай заасныг юу гэж ойлгох вэ? -Тэр бол нөхөн сонгуулийн тухай ойлголт. Тэр бичигт 16 аймгийн 48 суманд нөхөн сонгууль болно гэж байгаа. Манай аймгийн ИТХ-д гэхэд сонгогдсон 33 төлөөлөгчөөс дөрөв нь төрийн жинхэнэ албанд орсон байгаа. Сонгуулийн ерөнхий хорооноос судалгаа авсан. Бид судалгааны дагуу төрийн албанд орсон төлөөлөгчдийн нэр, тойргийн дугаарыг явуулсан. Тэдний оронд нөхөж төлөөлөгч сонгох нөхөн сонгуулийн товыг ирэх оны зургаадугаар сарын 24-нд гэж ойлгож болно. Энэ тов нь Дээд шүүхийн 302 тоот тогтоолтой холбоогүй. Намын Бүлгээс гарах нь хувь төлөөлөгчийн бүрэх эрхийн асуудал -Таньтай уулзсаных аймгийн ИТХ дахь АН-ын Бүлэг тойрсон асуудлаар тодруулъя. Бүлгийн дарга өөрчлөгдөж байгаа тухай мэдээг АН-ын дарга Д.Алтанхуяг таньд хүргэж байсан. Түүний дараа Бүлгийн дарга Ц.Ойдов “Би Бүлгийн дарга хэвээрээ байгаа” гэж хэвлэлээр мэдэгдсэн. Мөн төлөөлөгч, АН-ын Бүлгийн гишүүн Д.Батхишиг бүлгээсээ гарч байгаа тухай дуулдаж эхэллээ. Энэ талаар юу гэх вэ. Энэ үйл явцыг ИТХ-д байдаг л зүйл гэж харах уу, намын хэрэг гэж ойлгох уу? -Нам нь дотооддоо учраа олоогүй юм болов уу гэж харж байна. Түүнээс биш өөр бодсон зүйл алга, хувь хүнийхээ тал дээр. АН-ын дарга Д.Алтанхуяг, тэргүүлэгч И.Баасанжав нар “Бүлгийн дарга ийм хүн болсон” гээд тэргүүлэгчдийн хурал дээр албан ёсоор хандсан. Нэг талаас тэдний намын дотоод асуудал мөн. Тэр дундаа намын бүлгийн асуудал бол намын дотоод асуудал. Би Хурлын даргын хувьд төлөөлөгчдийнхөө асуудлыг түрүүлж тавина. Угаасаа намын бүлэг байгуулах нь төлөөлөгчид хуралдаад 3-аас дээш төлөөлөгчтэй, 3-аас дээш суудал авсан нам, эвсэл Бүлэг байгуулах эрхтэй. Нэгжийн тухай хуульд Бүлгийг төлөөлөгчид бүрдүүлэх тухай заасан. Анх хурал бүрэлдээд бүрэн эрхээ хүлээн зөвшөөрөх хуралдаан болоход би даргаар сонгогдоод, дараа нь тэргүүлэгчдийн асуудал орж ирсэн. Бид Сонгуулиар намчирхсан. Одоо хурлын үйл ажиллагаа явуулна гээд 33 төлөөлөгчөөс гурав нь АН-ынх, Бүлэг байгуулах эрхтэй учраас ярилцаж, ойлголцоод л явсан. Тэд ч Бүлэг дотроо ярилцаад И.Баасанжавыг тэргүүлэгчээр, Ц.Ойдовыг Бүлгийн даргаар, Д.Батхишигийг Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны даргаар томилуулах санал оруулж ирсэн. Манай намын бүлэг АН-ынхны саналд хүндэтгэлтэй хандаж оруулж ирсэн саналаар нь асуудлыг шийдсэн. Явцын дунд Д.Батхишиг төлөөлөгчийн хувьд хорооны даргын үүргийг гүйцэтгэхэд ажил төрлийн шалтгаанаас болоод хүндрэл байгаа тул өөрчилж өгнө үү гэж өргөдлөө өгсөн. Бүлгийн асуудал бол намтайгаа зөвшилцөөд даргаа сонгоод явах нь төлөөлөгчдийн хэрэг. Д.Батхишиг төлөөлөгчийн хувьд одоогоор “намын бүлгээсээ гарна” гэж надад хандаагүй. Намын Бүлгээс гарах нь төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудал. Хурлын даргын хувьд Нэгжийн тухай хуулийн хүрээнд намын гэхээсээ илүүтэй төлөөлөгчдийнхөө саналыг хүлээж авна. Энэ сарын 27-нд хурлын хуралдаан болно. Түүнээс өмнө АН-ын гурван төлөөлөгчтэйгээ уулзана. Тэр үед Ц.Ойдов нь хэвээрээ байгаа гэвэл яригдахгүй. И.Баасанжав Бүлгийн дарга болсон гэвэл хуралдаанд танилцуулагдана. -Хувь төлөөлөгч Намын бүлгээсээ гарах шийдвэр гаргаж болох уу? -Болно, тэр бол төлөөлөгчийн бүрэн эрхийн хэрэг. Үндсэн хуульд заасан хүний эрх гэсэн ойлголттой адил төлөөлөгчийн л бүрэн эрх. Хувь төлөөлөгчийн хувьд гэвэл УИХ-д ч байдаг. МАН-аас УИХ-д сонгогдчихоод явцын дунд АН-д элсээд явчихсан Д.Арвин гишүүн гэж байсан. Түүнтэй л адил хэрэг. Хувь хүний эрхийн асуудал л даа. Ярилцсан: Н.Төр
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 21-р байрны орц засварлах
Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ухаалаг системийн автоматжуулалт, техник хангамж худалдан авах
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Баянцагаан баг, 40 цагаан байрны 2,3-р эгнээний 100 айл өрхийн салбар шугамыг засварлах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Аймгийн прокурорын газарт шуурхай албаны авто машин худалдан авах
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Цагаанчулуут баг. Эко хорооллын УДХТ-ийн 2-р хэлхээний инженерийн шугам сүлжээг шинээр барих
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
24-р цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ОНД БАГТААЖ ДУУСГАНА
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Уртбулаг баг.19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
14 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх. /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас 48-р байр хүртэл  авто зам шинээр барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах