ДАВАА
2025.10.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Сурталчилгааны самбар стандарттай болно
Сурталчилгааны самбар стандарттай болно
[sgmb id="1"]           Бизнесийн ертөнцөд зар сурталчилгаанд “Саяыг цацаж тэрбумыг олно” хэмээх уриа дэвшүүлж түүнийгээ амьдралд хэрэгжүүлэхийг илүүд чухалчилдаг. Энэ байдал орон нутагт ч тодорхой хэмжээнд асуудал үүсгэдэг болсон. Хотын гудамжаар тэр дундаа Энхтайвны өргөн чөлөө орчим, төв замын дагуу зар сурталчилгааны том жижиг, шилэн, чулуун гээд төрөл бүрийн материалаар хийсэн зар сурталчилгааны самбарууд эрх чөлөөг тунхаглан оршин байдаг. Бүр сүүлдээ төв зам дагуу зар сурталчилгааны самбар байршуулах нь хүний эрх, дурын ажил болсон гэвэл нэг их буруудахгүй. Энэ байдалд өөрчлөлт хийх, тодорхой арга хэмжээ авч ажиллахыг аймгийн удирдлага холбогдох албаныханд үүрэг болгосон. Холбогдох үүрэг даалгаврын дагуу Хотын захирагчийн албаны зүгээс дараахь ажлуудыг хийжээ. Үүнд, Хотын төвд байрлалтай зөвшөөрөлгүй болон гэрээний сунгалт хийгдээгүй,  дур мэдэн зар сурталчилгааны самбар байрлуулсан аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдэд самбараа буулгах талаар мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн байна. Гэвч өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ аваагүй тул хуулийн дагуу албадан буулгахаар шийдвэр гаргаад байгаа гэнэ. Тус газраас гаргасан судалгаагаар  төв замын дагуу 12  аж ахуйн нэгж, байгууллага, нэг иргэний нийт 13 зөрчилтэй самбар байгаа аж. Мөн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын зүгээс судалгаа хийхэд Баянцагаан, Оюут, Уурхайчин, Согоот, Цагаанчулуут багуудын нутаг дэвсгэрт стандартын бус 39 самбар байгааг тогтоожээ. Үүний дагуу дээрх 39 самбарыг эзэмшдэг дээрх таван багийн 10 аж ахуйн нэгж, байгууллагад стандартын шаардлага хангах үүрэг даалгавар бүхий албан бичиг хүргүүлсэн байна.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ