Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
СУРАГЧДЫН ШИРЭЭ, САНДЛЫН СТАНДАРТЫГ МЭДЭХ ҮҮ?

СУРАГЧДЫН ШИРЭЭ, САНДЛЫН СТАНДАРТЫГ МЭДЭХ ҮҮ?

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
[sgmb id="1"] Ширээ сандлын стан­дарт ЕБС-ын сургалтанд хэрэглэгдэх ширээ, сандлын хэмжээ MNS 6582: 2016 стандартаар тогтоож өгсөн. Ширээ сандлын хувьд стандартыг тогтоохдоо биеийн өндрөөр нь сандал ширээний стандартыг тогтоодог юм. Сурагчдын ширээ ба сандлыг нэг болон хоёр суудалтай байхаар тооцно. I- Тогтмол хэмжээтэй ширээ сандал (ЕБС-ын 1-3 анги) II- Тохируулгатай хэмжээтэй ширээ, сандал (ЕБС-ын 4-12 анги) Стандартад нэг метр өндөртэй хүүхэд хэдэн см-ын өндөртэй сандал, ширээн дээр суух вэ гэдгийг тодорхой тусгасан байдаг. Стандартад сурагчдын ширээ, сандлыг зургаан ангиллаар үйлдвэрлэж, сургуулиуд сурагч­дын өндрийг харгалзан улбар шар, хөх ялгаан, шар, улаан, ногоон, цэнхэр гэсэн зургаан өнгийн таних тэмдгийг хэрэглэнэ гэж заасан. Жишээ нь, 115-130 см өндөртэй хүүхэд хөх ягаан өнгийн тэмдэглэгээ бүхий 50 см өндөр ширээ, 30 см өндөр сандал дээр суух ёстой. Харин 160-175 см өндөртэй ахлах ангийн сурагчид ногоон өнгийн тэмдэглэгээ бүхий 70 см өндөр ширээ, 42 см өндөр сандал дээр суух юм. Сурагчийн ширээ, сандлын ангилал, өнгийн тэмдэглэгээ № Ширээний ангилал Сурагчийн биеийн дундаж өндөр (мм) Өндрийн бүлэг Ширээ, сандлын өндрийн харьцаа Өнгийн тэмдэглэгээ код 1 I 1050 1050-1150 Ширээний өндөр -53 Сандлын өндөр -31 Улбар шар 2 II 1200 1150-1300 Ширээний өндөр -59 Сандлын өндөр -35 Хөх ягаан 3 III 1350 1301-1450 Ширээний өндөр -64 Сандлын өндөр -38 Шар 4 IV 1500 1450-1600 Ширээний өндөр -71 Сандлын өндөр- 43 Улаан 5 V 1650 1601-1750 Ширээний өндөр -76 Сандлын өндөр -46 Ногоон 6 VI 1800 1751< Ширээний өндөр -82 Сандлын өндөр -51 Цэнхэр Сургуулийн сурагчдын цүнхний хэмжээ Манай улсад одоогоор цүнхний хувьд мөрдөх стан­дарт гэж байдаггүй. Дэлхийн эрүүл мэндийн бай­гууллагын зөвлөмжид тухайн хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байна гэсэн байдаг. Манайд бол 25 кг жинтэй хүүхэд байлаа гэхэд гурван кг, 25-35 кг жинтэй хүүхдэд 4.5 кг ч юм уу цүнх үүрүүлэх хэрэгтэй гэсэн норм бий. Энэ нормын дагуу эцэг, эхчүүд хүүхдээ сургуульдаа явах үед цүнхийг нь байнга шалгаж, зайлшгүй хэрэгтэй сурах бичиг, хэрэгслийг нь л өгч явуулж хэвших хэрэгтэй байна. Хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авахдаа ч мөн адил аль болох өөрсдөө цүнхийг нь тээж явдаг байх нь чухал. Зарим хүүхэд тухайн өдрийн хи­чээлд хэрэглэгдэхгүй ном, дэвтэр, бал зэр­гийг цүнхэндээ хийж, зохих нормыг хэт­рүүлдэг буруу жишиг байдаг юм. -Цүнхний жинг хэтрүүл­снээр эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь юу вэ? -Мэдээж эрүүл мэндэд нь маш муу нөлөөтэй. Нэгдүгээрт хүнд цүнх авч явахад хүндрэлтэй. Хоёрдугаарт өсөлт, нуруу­ны хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс бид эцэг, эхчүүддээ хүү­хэд­­дээ цүнх авахдаа аль болох хөн­­гөнийг нь сонгох хэрэгтэй. Эх сурвалж: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card