БЯМБА
2024.11.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Даваасамбуу “Эрдэнэт үйлдвэр”-т хагас тэрбум төгрөгийн хохиролтой гэрээ байгуулжээ
Д.Даваасамбуу “Эрдэнэт үйлдвэр”-т хагас тэрбум төгрөгийн хохиролтой гэрээ байгуулжээ
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2016 оны зургаадугаар сарын 27-нд “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь Монголынх болж Оросын талын 49 хувийг “Монголын зэс” компани худалдан авлаа” гэсэн мэдэгдэл хийсэн. Яг энэ өдөр “Чоно борооноор” гэгчээр Эрдэнэтэд их хэмжээний хууль бус гэрээ байгуулагдан мөнгө, хөрөнгийг нь 30-100 хувь шилжүүлсэн талаар тухайн үед шуугиж байсан удаатай. “Монголын зэс” компанийнхан 49 хувь буюу олонхи биш ч зарим зүйлийн зах зухаас ажиг сэжиг авангуутаа хууль бус гэрээнүүдийн багагүй хэсгийг хүчингүй болгож улмаар Эрдэнэтэд өөрийн төлөөллөө яаралтай ирүүлсэн байдаг. Сиймхийг нь харж байгаад хэдэн гэрээ хийж үйлдвэрээс ихээхэн хэмжээний мөнгө идэх гэсэн нөхдийн гол зохион байгуулагч нь үйлдвэрлэл хариуцсан орлогч захирал, ерөнхий инженер Д.Даваасамбуу байж болох тухай баримт энд байна. Энэ баримт бол зөвхөн нэг жишээ нь юм. Үүний цаана их хэмжээний үнийн дүнтэй, үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан гэрээнүүд байгаа аж. /Зураг 1. Гэрээг Хууль зүйн хэлтэс зургаадугаар сарын 27-нд баталгаажуулжээ/ Д.Даваасамбуу зургаадугаар сарын 27-нд эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж нэгэн компанитай хоёр ширхэг эйр кондейшн суурилуулах “Барилга засварын ажил гүйцэтгэх гэрээ” гэгчийг байгуулсан аж. Барилгын компани бол ашгийн төлөөх байгууллага юм. Бид энэ удаад ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан компанийг буруутгах гэсэнгүй. Харин Д.Даваасамбуу тэргүүтэй нөхдийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хагас тэрбум төгрөгийн хохирол учруулж байгаа эрх мэдэлтнүүдийн хууль бус үйлдлийг ил гаргахыг зорьсон болно. Гэрээний үнэ 564 сая 65 мянга 522 төгрөг аж. Хамгийн сонирхолтой нь Д.Даваасамбуу захирал Ерөнхий захирал Ц.Даваацэрэн болон нэгдүгээр орлогч захирал Г.Н.Кутлин нарын өмнөөс өөрөө гарын үсэг зурж гэрээг батлаж, энэ өдөртөө багтаан 169 сая төгрөгийг компанийн данс руу шилжүүлсэн байх юм. Зургаадугаар сарын 27-нд Ц.Даваацэрэн, Г.Н.Кутлин нар албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй байсан. Гэтэл Д.Даваасамбуу өөрт олгогдоогүй эрхээр Ерөнхий захирал болон нэгдүгээр орлогчийн гарын үсэг зурах эрхэнд халдаж тэдний өмнөөс гарын үсэг зураад 564 сая 65 мянга 522 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг баталсан нь хууль зөрчсөн үйлдэл төдийгүй үйлдвэрт үлэмж хэмжээний хохирол учруулсан нь зөвхөн энэ гэрээнээс харагдаж байна. Д.Даваасамбуу энэхүү гэрээг байгуулахдаа Ерөнхий захирал болон нэгдүгээр орлогч нарын бүрэн эрхэд бүдүүлгээр халдсан уу гэх асуудал урган гарч байна. Нэг гэрээн дээр Д.Даваасамбуу гээд гурван удаа гарын үсгээ зурсан нь түүний “Бүрэн эрхт Онцгой комиссын дарга” гэсэн албан тушаал ч нөлөөлөхгүй. Гэхдээ үйлдвэрийн удирдлагууд тэр дундаа Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн удаа дараа Эрдэнэт үйлдвэрт “Шахааны бизнес байхгүй болсон” гэж мэдэгдсэн ч Д.Даваасамбуу тэргүүтнүүд дүр төрхийг нь өөрчлөөд “Бүрэн эрхт онцгой комисс” нэрийн дор хэдхэн хүн үйлдвэрт бүтээгдэхүүн нийлүүлдэг эрх дархтай “Бүрэн эрхт шахаачид”-ыг өнгөрсөн дөрвөн жилд Эрдэнэтэд нутагшуулсаны нэг жишээ нь энэ юм. Зах зээлийн судалгааг нь өнгөцхөн хийж үзэхэд, хоёр ширхэг эйр кондейшн суулилуулах ажил ойролцоогоор их холдоо л 50-60 сая төгрөгөнд хийгдэх ажил байжээ. /Зураг 2. Хятадаас ирүүлсэн эйр кондейшний үнийн санал / Гэрээний дагуу Хятадын “Дайкин” брэндийн эйр кондейшнийг үйлдвэрт нийлүүлсэн. Гэтэл уг нийлүүлэлт хийсэн “Дайкин” компаниас үйлдвэрт санал болгож явуулснаар нэг ширхэг эйр кондейшний үнэ 37 мянга 900 юанийн үнэтэй байна. Монгол мөнгөөр 37900х300­ гээд бодоход 11 сая 370 мянган төгрөг болж байна. “Дайкин”-ы зүгээс үнийн саналдаа 37900 юань гэж ирүүлсэн байдаг. Хятадууд ханасан үнийн дүнгээ л бидэнд илгээдэг гэдгийг урдаас наймаа зөөдөг захын хүн мэднэ. Тэгээд ч тухайн үед юань 300 орчим төгрөгийн ханштай байсан. /Зураг 3. Д.Даваасамбуу гэрээн дээрх Ц.Даваацэрэн, Г.Н.Кутлин нарын нэрний ард өөрийн гарын үсгээ зурсан байна/ “Эрдэнэт үйлдвэр”-т эйр кондейшн шаардлагатай тулгамдсан ажил байсан уу гэдэг анхаарал татаж байна. Гэтэл ямар ч судалгаа тооцоогүйгээр Д.Даваасамбуу өндөр үнэтэй шахаа гэж үзэж болохуйц гэмт хэргийн чанартай дээрх үйлдлийг хийсэн байна. Бүр их хэмжээгээр өсгөж бодоход, хоёр ширхэг эйр кондейшний зах зээлийн ханш, суурилуулах зэрэгт нийлээд 50-60 сая төгрөгөөр хийгдэх ажлыг 10 дахин нэмэгдүүлж 564 сая төгрөгт хүргэсэн байна. Үйлдвэрт хагас тэрбум төгрөгийн хохирол учруулсан энэ гэрээг шинэ удирдлага болон 49 хувийнхан шалгаж үзэх зайлшгүй шаардлагатай. Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын 20 дугаар тогтоол гарахаас өмнө тухайн үед зарим нэг хүн өөрт байсан мэдээллээ ашиглан банкин дахь хадгаламжаа татсан нь сүүлд тогтоогдож хуулиар шийтгүүлж байсан удаатай. Яг л 1990-ээд оны тэр дүр зургийг Д.Даваасамбуу ашиглаж үйлдвэрийн мөнгөн хөрөнгөнөөс “саажээ” гэж ойлгогдохоор байна. /Зураг 4. Хятадын Дайкин брэндийн эйр кондейшн/ /Зураг 5. Эйр кондейшний техникийн үзүүлэлт/ Нөгөө талдаа түүний 564 сая төгрөгийн өртөгтэй хийсэн энэхүү гэрээ хууль бус гэдэг нь зарим зүйлээс харагддаг. Д.Даваасамбуу дээрх гэрээг байгуулахдаа Үйлдвэрийн дүрэм журмыг мөрдөөгүй, Тендэрийн тухай хууль, Монгол улсын бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчихийн зэрэгцээ зах зээлийн судалгаа, үндэслэлгүйгээр дээрх ажлыг гүйцэтгэж, Их барилгын хэлтсээр дамжуулан хагас тэрбум төгрөгийн хохирол учруулсан зэрэг нь анхаарал татах асуудал мөн болов уу. Дээр нь ноцтой нэг зүйл байна. Зургаадугаар сарын 27-нд Д.Даваасамбуу захирлын гарын үсгээ гурав дахин зурсан гэрээ нэгээр дуусахгүй нэлээн хэд байгаа тухай дуулддаг. Эдгээр гэрээ бүхнээс 30-60 хувийн урьдчилгааг үйлдвэрээс авсан байх талтай аж. Эйр кондейшн нийлүүлсэн гэрээний урьдчилгаа 160 гаруй сая төгрөг юунд зарцуулагдсан бэ. УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль болохоос хоёр өдрийн өмнө өндөр үнийн дүнтэй, ихээхэн хэмжээний урьдчилгаатай ажлын гэрээ нэрээр гарсан мөнгө сонгуульд дэвшсэн хэн нэгний халаас руу орж мөнгө тараасан гэх иргэдийн хардлагатай нийцэж байна уу. Үүнийг бодолцох ёстой. Зарим нэг мэдээллээс харвал зургаадугаар сарын 27-нд үйлдвэрийн Хууль зүйн хэлтсээс их хэмжээний урьдчилгаатай гэрээг зогсоосон байдаг. Гэтэл Бүрэн эрхт Онцгой комиссын дарга Д.Даваасамбуу өөрөө нэг гэрээн дээр гурван удаа гарын үсэг зурж хууль зөрчин, удирдлагуудынхаа бүрэн эрхэд ноцтойгоор халдаад зогсохгүй их хэмжээний урьдчилгаа мөнгийг олгохыг үүрэгдсэн нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Үүнийг шинэ удирдлагууд, 49 хувийн талынхан шалгаж тогтоохыг үйлдвэрийн жирийн ажилчин ч хүсч байгаа. Д.Даваасамбуугийн Эрдэнэт үйлдвэр төдийгүй улсад их хэмжээний хохирол учруулсан байж болох өндөр өртөг бүхий гэрээ ганц нэгээр дуусахгүй ажээ. Зөвхөн нэг гэрээнээс хэдэн зуун сая төгрөгөөр ашиг унагадаг Д.Даваасамбуу гэдэг хүний гарын үсгээр хийгдсэн гэрээнүүд хэдэн арваараа бий гэдгийг зарим нэг эх сурвалж өгүүлж байна. Үргэлжлэл бий. [sgmb id="1"]
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 21-р байрны орц засварлах
Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ухаалаг системийн автоматжуулалт, техник хангамж худалдан авах
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Баянцагаан баг, 40 цагаан байрны 2,3-р эгнээний 100 айл өрхийн салбар шугамыг засварлах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Аймгийн прокурорын газарт шуурхай албаны авто машин худалдан авах
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Цагаанчулуут баг. Эко хорооллын УДХТ-ийн 2-р хэлхээний инженерийн шугам сүлжээг шинээр барих
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
24-р цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ОНД БАГТААЖ ДУУСГАНА
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Уртбулаг баг.19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
14 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх. /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас 48-р байр хүртэл  авто зам шинээр барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах