Аймгийн Засаг даргын орлогч Д.Соёлчхүү хэдэн дарга нараасаа олон хоног гуйгаад барахгүй, эцэст нь өөрөө очиж зохицуулъя даа гэсэн асуудал бол том оврын машинуудын зогсоол байгуулах тухай юм.
Хуучнаар наадмын талбай дээр өвөл зунгүй том ачааны машинтай худалдаачид төмс ногоо, идэш ууш, мах, мал гээд юу л байна, бүгдийг зарж борлуулсаар удсан. Хотын төвөөр том машинууд хамаа замбараагүй зорчиж, иргэдийн аюулгүй байдал, замын эвдрэл, тоос шороо, дуу чимээ гээд түмэн бэрхшээл дагуулсаар.
Том машины жолооч нар “Дөмөг” зах дээр “Горьдлого бааз” зөвшөөрөлгүй байгуулаад байсан ч иргэдээс холдлоо гэж 7-р цэцэрлэг, улсын чанартай А1001 замын дагуу худалдаа хийсээр байгаа нь хүндрэлтэй. Тиймээс эдгээр автомашинуудад зогсоол байгуулах талаар судлахыг холбогдох хүмүүст үүрэг өгөөд удсан. Малын гаралтай бүтээгдэхүүний ”Таван Эрдэнэ” зах дээр уг зогсоолыг байгуулах саналыг газрын албанаас гаргасан ч иргэд очихгүй гэдэг шалтгаанаар буцаагдах бололтой. Ойрын өдрүүдэд хаана зогсоол байгуулахыг Д.Соёлчхүү дарга өөрөө ахалж, шийдэлд хүрч, зураг төсөв, ажлын гүйцэтгэл зэрэгт ахиц гаргах бололтой.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.