Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ОНД БАГТААЖ ДУУСГАНА

АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ОНД БАГТААЖ ДУУСГАНА

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Эрдэнэт хот Улаанбаатараас дутахгүй автомашины түгжрэл ихтэй байгаа нь авто зам засварын ажлуудыг найм, есдүгээр сард эхлүүлж, олон газар зам хаасантай холбоотой. Хотын хэмжээнд энэ онд авто замын 50 ажил гүйцэтгэх бөгөөд одоогийн байдлаар 30 гаруй ажлыг эхлүүлсэн. Ажлын явц есдүгээр сарын 10-ны өдөр гэхэд хучилтын ажлыг хийж байна. “Хотын хэмжээнд эхлүүлсэн дээрх  ажлын ихэнх нь хуучин авто замыг бүрэн шинэчилж байгаа. Авто замын хучилтыг 100 хувь хийж дуусгахаар төлөвлөсөн учир энэ онд багтаж дуусгахаар ажлын төлөвлөгөөний дагуу явж байна” гэж Орхон аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга ярьлаа.

Авто замын засварын ажлын явц тендерийн үнэлгээний хороон дээр 10 гаруй ажил байгаа. Хоёр ажил дээр тендер зарласан. Үүнээс гадна 2-р микрийн 2А буюу орон сууцны байран дундах автозамын тендер дөрвөн удаа зарлагдсан. Тухайн зам засварын ажил дээр оролцогч олдохгүй, шаардлага хангахгүй гэдэг асуудлаас дахин зарлаад байна.

Энэ жилийн хувьд үнийн өсөлттэй холбоотой ажлын төсөв өндөр гарсан. Зам засварын 50 тэрбум төгрөгийн ажлын зураг төсөв, тооцооллын хувьд 65 тэрбум төгрөг болсон. Иймээс 15 тэрбум төгрөгийн эх үүсвэрт гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн зам, үерийн сувагчлал, шугам шилжүүлэх цахилгааны ажлыг тооцоолж дараа жил хийхээр төлөвлөөд байна.

Мөн шинэ замыг уртаас нь хасч байгаа. Үүнд, “Ёс заншлын өргөө”, ПДУ, Их залуу багийн хэсэг, 2А зэрэг зургаан шинэ замаас төсөвт нь тааруулж урт, метрээс нь хасч энэ онд хийхээр төлөвлөсөн байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
1
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card