Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
С.Батжаргал: Байгууллагын даргын гарын үсэггүй бол үүрэг даалгаврын биелэлтийг хүлээн авахгүй

С.Батжаргал: Байгууллагын даргын гарын үсэггүй бол үүрэг даалгаврын биелэлтийг хүлээн авахгүй

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн Засаг даргын шуурхай хуралдав. Шуурхайг Засаг дарга С.Батжаргал удирдан явууллаа. Шуурхайд өнгөрсөн 7 хоногт иргэдээс ирүүлсэн санал, гомдлын шийдвэрлэсэн байдал, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг  танилцуулдаг. Танилцуулгыг аймгийн ЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний тасгийн дарга М.Жанболат хйидэг. Тэрбээр, өргөдөл гомдлыг тухайн хариуцагч байгууллага хэрхэн шийдвэрлэсэн талаар дэлгэрэнгүй мэдээлдэг. Гэтэл зарим байгууллагын удирдлагын үүрэг даалгаврын биелэлт, иргэдээс ирүүлсэн санал, гомдолын барагдуулалт тааруухан байгаа тул аймгийн Засаг дарга С.Батжаргал Үүрэг даалгаврын биелэлтэнд тухайн байгууллагын дарга, удирдлага гарын үсэг зурахгүй бол хяналт, шинжилгээ, үнэлгээний тасаг хүлээн авдаггүй байх үүрэг өглөө.

Ингэснээр өгсөн үүрэг даалгавар эзэнжихийн зэрэгцээ тухайн байгууллагын дарга нарт эргээд хариуцлага тооцоход чухал үүрэгтэйг С.Батжаргал дарга онцлов.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card