ПҮРЭВ
2026.01.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Бид улстөржмөөргүй байна, Ажлаа тайван хиймээр байна
Бид улстөржмөөргүй байна, Ажлаа тайван хиймээр байна

Хот тохижуулах газрын Үйлдвэрчний хорооноос ийм нэртэй хэвлэлийн бага хурал хийлээ. Сүүлийн үед цахим орчинд үнэхээр л Хот тохижуулах газрынхан болон энэ байгууллагын дарга ажлаа хийхгүй байгаа мэтээр шуугих болсон. Бүр сүүлдээ энэ байгууллагын даргыг өөрчлөх, солих талаар Амарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулах тухай ч дуулдсан. Тэгвэл Хот тохижуулах газрын ажилчид “Бид улстөржмөөргүй байна, Ажлаа тайван хиймээр байна. Цахим орчинд ярих, бодитоор ажиллах 2 чинь өөр шүү, Бид ажилласаар л байна” хэмээн хэвлэлийнхэнээр дамжуулан олон нийтэд дуу хоолойгоо хүргэлээ.

Энэ өвлийн хувьд Хот тохижуулахын ажилтан гэлтгүй эрдэнэтчүүдэд хүнд байгаа. Цочир хүйтрэл, хоёр өдөр шахам үргэлжлэн орсон цас, өдөртөө хасах 25 хэм хүрсэн нь бидний амьдралын тав тухыг бараг л орвонгоор нь эргүүлсэнгүй. Халтиргаа гулгаа, цас мөсний цэвэрлэгээ, явган хүний зам бүгд тэр чигтээ та бидний амьдралд сэдэв болон орж ирсэн. Бидний ярих, бичих, өгүүлэл тавих сэдэв нэмэгдсэн ч Хот тохижуулахын ажилчид ажлаа хийж байгаа, хийсээр ч байх болно. Харин биднийг тэрхүү улстөржилт, улс төрийн тэмцэлдээ бүү татан оролцуул хэмээн Хот тохижууллах газрын ажилчид сануулж байна. Тус байгууллагын үйлдвэрчний хорооны дарга Д.Эрдэнэбат

“Хэрвээ та бүхэн бидний ажлыг хийлгэхгүй, биднийг улс төрийн бохир тоглоомондоо татан оролцуулах гээд байвал манайхан Амарын талбайд хүрзээ бариад, хогны машинаа унаад ажил хаялт зохион байгуулна. Та нарын цахим улс төрийн тэрхүү үймээнээс болж манай ажилчдын сэтгэл санаа хүнд байна. Өглөө ажилдаа яваад орой гэртээ ирэхэд нь гэр бүлийнхэн нь та нар ажлаа хийж байгаа юм уу. Цахим орчинд та нарыг ажлаа хийхгүй байна гэж шуугих боллоо гэж хэлж байна. Энэ бүхэн арай дэндлээ” хэмээн мэдэгдлээ.  

РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ