ПҮРЭВ
2026.01.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Баян-Өндөр сумынхан баараггүйд нь хийжээ, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг
Баян-Өндөр сумынхан баараггүйд нь хийжээ, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг

Захиргааны хоёрдугаар байр буюу Баян-Өндөр сумаар орлоо, ажлын шаардлагаар. Баян-Өндөр сумын ЗДТГ-ын хоёрдугаар давхар дахь Мэдээллийн самбарыг сонжтол “Хууль тогтоомжийн хэрэгжилт” буланд Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар  мэдээлэл байршуулжээ.

Баян-Өндөр сумын ЗДТГ-ын Санхүүгийн албанаас “Баян-Өндөр сумын ЗДТГ-ын Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх тухай 2022 оны Ажлын төлөвлөгөө”-г Б.Баасансүрэн даргаар батлуулан гаргажээ. Мөн хажууд нь Баян-Өндөр сумын Орон нутгийг хөгжүүлэх сангийн талаар аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дотоод аудиторын гаргасан дүгнэлтийг байршуулсан байна.

Эндээс харвал Баян-Өндөр сумын ЗДТГ-аас Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар хийсэн ажилтай, хэлэх үгтэй мэдээллийг хэн ч хараад хууль хэрэгжиж байгаа төвөггүйхэн ойлгох аж.

Б.Ган-Эрдэнэ даргатай Баян-Өндөр сумын ЗДТГ-ын санхүүгийн албаныхан жилийн Ажлаа төлөвлөж Шилэн дансанд мэдээлэл байршуулах хугацаа, Мэдээлэл боловсруулах албан тушаалтан, Мэдээлэл байршуулах хэлбэрийг ч гараар оруулах уу аль эсвэл PDF файлаар оруулах уу гээд дэлгэрэнгүй гаргасан байна. Үүний дагуу хариуцсан ажилтан, албан тушаалтнууд нь графикт хугацаанд нь Шилэн дансанд мэдээллээ байршуулж хэвшжээ.

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас Баян-Өндөр сумын “Орон нутаг хөгжүүлэх сан”-д хийсэн дүгнэлтээс харвал ямар ч зөрчил илрээгүй нь харагдана. Төсөв, гүйцэтгэлтэй холбоотой мэдээллийг 22 талбарт байршуулах ёстойгоос бүгд “хуулийн хугацаанд мэдээлсэн” гэсэн онцлох тэмдэглэгээтэй байна.

Мөн Хөрөнгө оруулалт, тендэр, худалдан авалтын талаарх мэдээллийг ч цаг хугацаанд нь оруулжээ, Б.Ган-Эрдэнэ даргатай хамт олон. Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дотоод аудитор Б.Алтаншагай Баян-Өндөр сумын ЗДТГ-ын “Орон нутаг хөгжүүлэх сан”-гийн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн үр дүнг “100 хувь” хэмээн үнэлсэн байх юм. Бүр нарийвчилбал, “Орон нутаг хөгжүүлэх сан”-гийн мэдээлэл нийт 47 талбарт байршихаас цаг хугацаандаа, иж бүрэн мэдээлсэн 47 байна гэж дүгнэснээр харвал Баян-Өндөр сумын ЗДТГ –ынхан баараггүйд нь хийжээ, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг гэж ам бардам хэлмээр санагдлаа.    

  

РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ