ДАВАА
2025.11.18
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
С.Ганцогт: Энэ сарын 8-наас “ЭДЦС” бүрэн хүчин чадлаараа ажиллана
С.Ганцогт: Энэ сарын 8-наас “ЭДЦС” бүрэн хүчин чадлаараа ажиллана

Аймгийн Засаг даргын шуурхайд Хотын захирагчийн албаны дарга С.Ганцогт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр,  “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” компани нэмэх 117 цельсийн градустай ус , дулаан гаргаж байгаа. Түүний буцах нь нэмэх 67-той байна. “ТЭЦ IV” засварт орж байгаа учраас арванхоёрдугаар сарын 8-ны өдрөөс “ЭДЦС” 7 зуух, 4 машинаар буюу бүрэн хүчин чадлаараа ажиллахаар бэлтгэлээ хангаж байгаа.

“Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт олон аваар, саатал гарч байна. Өнөөдөр л гэхэд дулааны гурав, цэвэр усны 2 шугаманд гэмтэл гарсныг барагдуулахаар ажиллаж байна.

Өнгөрсөн 7 хоногт цас орсонтой уялдуулаад “Орхон АЗЗА”, Хот тохижуулах газраас цас мөсийг цэвэрлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна. “Орхон АЗЗА” өнөөдрийн байдлаар 30 тн давс, 5 тн бодис-ын нөөцтэй байгаа. Хөшөөтийн даваан дээр хоёр техник, нэг мастер нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Төвийн хэсэгтээ хоёр техник, нэг үйлчилгээний машин зургаан замчин бүхий бүрэлдэхүүнтэй баг А1001, А1002 замын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Хот тохижуулах газар үндсэндээ хотын төв доторх байр хоорондын болон хороолол дунд тавигдсан засмал замын аюулгүй байдлыг хангах, цас мөсийг цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байгаа. Бидний өмнө тулгамдаж байгаа ганцхан зүйл бол цас орохлоор уулзвар гарцууд, төв зам дээрээ ажиллах явдал байдаг. Гэтэл үргэлжлээд орсон цасны улмаас байр хооронд болон хотын замуудыг цэвэрлэх ажилд хүндрэл үүсдэг. Бид өнгөрсөн хугацаанд 100 тн бодис нөөцөлсөн. Үүнийхээ 75 хувийг хэрэглэсэн байгаа. Өнгөрсөн хугацаанд нэмээд багагүй хэмжээтэй хялмаа орсон 20 тн бодис цацсан. Гэхдээ бодисын болон давсныхаа нөөцийг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна. Цас ороход цацдаг бодис маань -18 хэмд хайлах учиртай. Гэтэл орчны температур маань хасах -25 хүрсэн. Энэ үед цацсан бодис, давс маань оройдоо хөлдөж халтиргаа, гулгааг үүсгэх нөхцөл байдал бий болсон. Манай орны өвлийн цаг уурын нөхцөл байдал хүнд байдаг учраас цас, мөсийг цэвэрлэх  технологи, техник хэрэгсэл зарим тохиолдолд таарахгү байгаа. Тиймээс уламжлалт арга болох цохих байдлаар цас, мөсөө арилгаж байна. Тэр бүү хэл  Америк, Японы техник манай орны орчин нөцөлд ч таардаггүй.

Иймээс бидний зүгээс аж ахуйн нэгж, байгууллага иргэдийг бүгдээрээ, хамтдаа аюулгүй байдлаа хангах тал дээр хамтран ажиллаж цас мөсөө цэвэрлэх орчноо тохитой байлгах талаас нь анхаарч Бүгд хариуцлагатай байж, Оролцоогоо нэмэгдүүлж ажиллахыг хүсч байна

Хог таталтын хувьд дөрөвдүгээр ээлж нь дууссан. Өнөөдрөөс эхлэн хувийн хэвшлийнхэний техникүүдийг судалж байгаа. Маргаашнаас гэр хорооллын 5 дахь ээлжийн хог таталт эхэлнэ. Энэ ажилд хувийн хэвшлийн 12 Хово машин оролцоно.

Шинэ жилийн баяр дөхлөө. Хот тохижуулах газрын ажилчид Амарын талбайн сүлд модоо засдаг. Энэ жилийн хувьд өмнөхөөс арай өөр, өвөрмөц байдлаар Сүлд модоо засахаар төлөвлөж байна. Аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс энэ талаар үүрэг даалгавар өгсөн. Өвлийн аялал жуучллалыг хөгжүүлэх хүрээнд шинэ жилийн баяраар хүмүүсийг татах, Амарын талбайн орчин нөхцлийг нь бүрдүүлэх чиглэлээр ажиллах тухай үүрэг даалгавар өгсөн” гэлээ.  

“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО