ПҮРЭВ
2026.01.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аймгийн ИТХ-аас “Тавинлан”-д нэмэлт 1 тэрбумын санхүүжилт олгоно
Аймгийн ИТХ-аас “Тавинлан”-д нэмэлт 1 тэрбумын санхүүжилт олгоно

   Аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Ганболд хэвлэл мэдээллийн байгууллагынханд аймгийн ИТХ-ын ордны барилгын ажлын явцтай холбоотой мэдээллийг өгч, “тойрон аялал” зохион байгуулав.

Нэгдүгээр давхарт “Нэг цонхны үйлчилгээ” байсан өрөөг тохижуулж “Цахим Эрдэнэт”, “Дижитал Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд ТҮЦ машин болон томоохон банкуудын АТМ-ыг байршуулах гэнэ. Эдгээртэй холбоотой үйл ажиллагаа хариуцсан ажилтны өрөө мөн энд байх аж. Дараа нь бид “Тавинлан” компанийн барьж буй барилгын ажлын явцтай танилцлаа. Барилгын ажлыг эхлэхэд газрыг доош нь ухаж байсан. Энэ нь зоорийн давхар буюу аймгийн ЗДТГ, ИТХ-ын Ажлын албаны архивын зориулалтаар ашиглахаар төлөвлөжээ. Мөн түүний хажуугаар зоорийн давхарт 6-7 томоохон өрөө байна. Энд төрийн байгууллагын албан хаагчид сууж ажиллах гэнэ.

Хуучнаар Нутгийн удирдлагын ордны Хурлын их танхим хойшоогоо нэвт онгойдог хаалгатай аймгийн ИТХ-ын хуралдаан, бусад томоохон арга хэмжээг зохион байгуулах хурлын томоохон танхим байрлаж байна. УИХ-ын хуралдааны танхимыг дууриалган хагас зуйван хэлбэрээр, хоёр шатлал бүхий байдлаар тохижуулж байна. Нийтдээ 3 тэрбум төгрөгийн түлхүүр гардуулах нөхцөлтэй тендэрт “Тавинлан” компани ганцаар оролцон шалгарч барилгын ажил зургаадугаар сараас эхэлсэн бүтээн байгуулалт энэ онд ашиглалтад орох ёстой. Ш.Ганболд даргын мэдээллээс харвал Тавинлангийнхан гэрээний хугацааг он дуустал хойшлуулах хүсэлтээ гаргаад байгаа гэнэ. Одоогоор гэрээг нь сунгаагүй байгаа аж. Мөн барилгын материалын үнийн хөөрөгдөл, хил гаалийн асуудал зэрэг тодорхой шалтгааны улмаас хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх саналаа гүйцэтгэгч компани гаргажээ. Маргааш хуралдах аймгийн ИТХ-ын ээлжит XIII хуралдаанаар барилгын ажилд шаардлагатай нэмэлт санхүүжилт болох 1 тэрбум төгрөгийг 2023 оны төсөвт суулгахаар болсон байна. Зоорийн давхартайгаа нийлээд бараг гурван давхар, нийт  783 метр кв талбай бүхий барилга юм.  

Ямар ч байсан барилгын ажил ид өрнөж байна. Ажлын явцаас харвал “Эрдэнэт хотын өдөр” буюу арванхоёрдугаар сарын 11-нд бүү хэл энэ ондоо амжиж орох нь эргэлзээтэй санагдсан. Хурлын шинэ ордонтой болсноор сэтгүүлчид шатан дээр сууж байгаад, эсвэл хана налж зогсоод өвдөг дээрээ дэвтрээ тавиад мэдээгээ бичдэг, тэмдэглэлээ хөтөлдөг байдал түүх болон үлдэх төдийгүй ажиллах орчин нөхцөл дээрдэнэ гэдгийг Тамгын газрын дарга онцоллоо.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн хувьд “ум зандан ширээ” нь байг гэхэд шил толь болсон шинэхэн ширээн дээрээс хуралдаа оролцож ажиллах орчин нөхцлөө дээрдүүлэх нь “тойрон аялал”-ын дүр зургаас харагдаж байлаа.

Нэгэн цагт аймгийн ИТХ-ын хуралдаан дээр дарга Д.Мөнхбат “Бидэнд хурлын заалаа өргөтгөх, томруулах зайлшгүй шаардлага үүссэн. Хэмнэлтийн тухай ярьж байгаа ч би арыг нь даана. Ямар ч байсан Шинээр хурлын ордонтой болно” гэсэн амлалт ажил хэрэг болоход ойртжээ. Харин төсөвт өртөг нь тодорхой шалтгаанаас үүдэн 4 тэрбум төгрөгт хүрч байгаа ажээ.

РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ