Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
“Ш.Га дарга” жинхэлжээ

“Ш.Га дарга” жинхэлжээ

Түүнийг аймгийн ЗДТГ-ынхан бүү хэл Нутгийн удирдлагын ордноор орж гардаг хүн бүхэн “Ш.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Түүнийг аймгийн ЗДТГ-ынхан бүү хэл Нутгийн удирдлагын ордноор орж гардаг хүн бүхэн “Ш.Га дарга” гэж авгайлдаг. Аймгийн ЗДТГ-ын дарга асан Д.Соёлчхүү тодорхой шалтгааны улмаас албан ажлаа хүлээлгэн өгсөн. Түүний орыг буюу аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр “Ш.Га дарга” сүүлийн гурван сар орчим ажилласан.

Тэгвэл тэрбээр энэ албандаа жинхэлжээ. Өөрөөр хэлбэл, “Ш.Га дарга” Орхон аймгийн ЗДТГ-ын даргын сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байна. Ингээд аймгийн Засаг дарга С.Батжаргал захирамж гарган түүнийг Орхон аймгийн ЗДТГ-ын даргаар томилсон байна. Ингэснээр аймгийн Засаг даргын “гал тогоо” буюу Тамгын газар албан ёсоор эзэнтэй болов.

“Ш.Га дарга” өмнө нь аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан. Аймгийн Засаг дарга С.Батжаргал захирамж гарган Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчээр М.Жанболатыг томилсон байна.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card