Аймгийн ИТХ-ын Ээлжит бус зургаадугаар хуралдаан болж аймгийн баяр наадмыг зохион байгуулах хороог байгуулж, бүрэлдэхүүнийг батлан, наадмын төсвийг нэг мөр эцэслэв. 2022 оны төсөвт өнөө жилийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд 200 сая төгрөг суулгаад байсан.
Баяр наадмын салбар комиссуудын санал, төлөөлөгчдийн гаргасан саналд наадмын төсвийг нэмэгдүүлэх тухай байлаа. Ингээд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид эцсийн шийдвэр гарган баяр наадмын төсвийг 70 сая төгрөгөөр нэмэгдүүлж 270 сая төгрөг байхаар тогтоолоо. Баяр наадмыг зохион байгуулах салбар 8 комисс ажиллах юм.
Аймгийн ИТХ-аас 2022 оны наадмыг Ардын хувьсгалын 101 жилийн ой хэмээн тодотгон тэмдэглэхээр тогтоолын төсөлд тусгасан юм. Баяр наадмыг 27 хүний бүрэлдэхүүнтэй комисс зохион байгуулна. Комисст аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Ганболд, Ц.Алтаншагай, Г.Эрдэнэбат, С.Юмэнхүү нар багтжээ.