Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
“Эрдэнэт хөгжил 2021” эдийн засгийн чуулган энэ сарын 19-20 нд болно

“Эрдэнэт хөгжил 2021” эдийн засгийн чуулган энэ сарын 19-20 нд болно

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн Засаг даргын санаачилгаар хоёр жил тутам зохион байгуулагддаг эдийн засгийн форум энэ жил “Эрдэнэт хөгжил 2021” сэдвийн хүрээнд Технологи, Түншлэл, Хөрөнгө оруулалт уриан дор болох гэж байна.  Форум: 

  • “Түншлэл, эдийн засаг, бизнесийн хөгжил”,
  • “Технологи, инноваци”,
  • “Мэдээллийн технологи, хүний нөөц”,
  • “Гарааны бизнес, хөрөнгө оруулалт”,
  • “Хог хаягдлын менежмент”  гэсэн таван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг болно.

Хэлэлцүүлэгт “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Бизнесийн хөрөнгө оруулалтын асуудал”, гарааны бизнесийн “хаан” гэгддэг Олон улсын хөрөнгө оруулалтын Techstar компанийн Зүүн өмнөд Азийн бүсийн захирал Д.Бат-Октябрь “Гарааны бизнест гадаадаас хөрөнгө оруулалт татах нь” сэдвээр илтгэл танилцуулна. 

Мөн 70 сая зээлээс 4 тэрбум төгрөгийн хөрөнгө босгосон, Монголыг “гэрэлтүүлж” буй лед гэрлийн үйлдвэрийн “Анд Энерги” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Гүррагчаа “Бизнес бүтээсэн болон орон нутгаас IPO татсан туршлага” сэдвээр илтэл танилцуулна. 

Энэ сарын 19-20 нд болох уг чуулганд нийт 20 гаруй илтгэгч илтгэл танилцуулна. 

Бизнес форумын гол зорилго нь технологи, инновацийн төслүүдийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж түншлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгийг хөгжлийг хурдасгахад чиглэжээ. 

 

“Эрдэнэт хөгжил 2021” эдийн засгийн чуулган цахим болон танхимын хосолсон хэлбэрээр болно. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card