Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.10.17 Манантай Орхон -13° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card

Өрхийн эмнэлэг барих ажлыг үе шаттай хийнэ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Баян-Өндөр сумын алслагдсан баг болох Яргуйт, Дэнж багийн иргэдээс аймгийн Засаг даргад өрхийн эмнэлгийг зориулалтын байртай болгох, өргөтгөх саналаа гаргаж байсан. Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг судлахыг аймгийн Засаг даргын зүгээс холбогдох албаныханд үүрэг болгосон байна. Аймгийн ЗДТГ, Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, Эрүүл мэндийн газар, БОЭТ, зэрэг мэргэжлийн байгууллагууд аймгийн Засаг даргын үүрэг даалгаврын хүрээнд тодорхой чиглэлээр судалгаа хийж иргэдийн санал, хүсэлтийг хангах эхний алхамыг хийсэн байна. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг зориулалтын байртай болгож, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, ажиллах орчин нөхцлийг сайжруулах талаар тодорхой саналуудыг тусган суулгаж батлуулсан аж. Эхний ээлжинд Өрхийн эрүүл мэндийн цогц төв барих ажлыг хийхээр төлөвлөжээ. Мөн Дэнж багийн “Учралт баяр” өрхийн эмнэлгийг БОЭТ-ийн Дотор уламжлалтын эмнэлгийн байранд нүүлгэн шилжүүлж, Өрхийн эрүүл мэндийн цогц төв болгон өргөжүүлэн ажиллаж байна. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card