Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрөөс дэмжих ажил эхэлж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрөөс дэмжих ажил эхэлж байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн үйлчилгээг саадгүй авах, нийтийн тээврээр чөлөөтэй зорчих эрхтэй. Аймгийн Засаг даргын тамгын газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн дагуу төрийн байгууллагууд эдгээр иргэдэд зориулсан шат гаргах, нийтийн тээврийн хэрэгслүүд зорчих боломжийг бүрдүүлэхийг санууллаа. Тэгвэл Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас 39 сая төгрөгийн зээл олгосон байна. Мэргэжил олгох сургалтууд эхэлжээ.      Манай аймагт хөгжлийн бэрхшээлтэй 4 мянга гаруй иргэд байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэхээр Засаг даргын тамгын газраас албан байгууллагуудад үүрэг даалгавар өглөө. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэдэд зориулсан шат, зам байгуулахыг сануулсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ шаардлага хангаагүй байгууламжийг улсын комисс хүлээж авахыг хуулиар хориглодог. Тиймээс шинэ барилга байгууламжийн эзэд үүнийг анхаарч ажиллахыг Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү сануулж байна.    Аймгийн Засаг даргын тамгын газраас энэ жилдээ багтаж төрийн багууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд орох боломжтой шат, налууг хийхийг онцолсон. Нийтийн эзэмшлийн газар, олон нийтийн зам, талбайг тохижуулах, ААНБ-ууд ойр орчмын газраа засварлахыг уриалсан юм. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй зорчих боломжгүй байна гэдгийг хэллээ.    Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрөөр зээл тусламж олгох, мэргэжил эзэмшүүлэх сургалт эхэлсэн байна. Энэ жил иргэдэд 39 сая төгрөгийн зээл олгоод байна.      ХХҮГ-ын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Э. Баярмаа “Хувиараа хөдөлмөр эрхлэх хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэд гурван сая хүртэлх төгрөгийн зээл авах гэж байна. Зээлийг хоёр жилийн турш хүүгүй, барьцаагүй эргэн төлнө” гэж тайлбарлалаа.    Ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор мэргэжил олгох сургалтуудад бүртгэж эхэлсэн байна. Тухайлбал, оёдол, үсчин ,барилгын засал чимэглэл, гагнуурчин, ХАА-н чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх юм. Ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг жилийн турш НДШ төлж, тасралтгүй цалинжуулж ажиллуулсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмсэнтэй тэнцэх урамшууллыг авдаг байна. Энэ жил “Ачуут сан” компани нэг иргэнийг ажиллуулж 2 сая 304 мянган төгрөгийн урамшуулал авчээ. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card