Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.10.17 Манантай Орхон -12° / -5° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card

Р.Рагчаа гар утасныхаа мөнгийг засгаар төлүүлдэг байжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн Хот тохижуулах газар аудитын дүгнэлтээр “Хязгаарлалттай” гэсэн үнэлгээ авчээ. Сурагчийн дүнгээр бол F буюу “Муу” гэсэн үг. Тус байгууллага өнгөрөгч 2016 онд гурван даргын нүүр үзсэн. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан Р.Рагчаа 2016 оны дөрөвдүгээр сарын дундуур “Сонгуульд нэр дэвшинэ” гэдэг шалтгаанаар үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Түүний ажлыг тус байгууллагын Хүний нөөцийн менежер Д.Халтар “Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч”-ээр 2016 оны тавдугаар сараас наймдугаар сарын дунд хүртэл хашсан. Харин 2016 оны наймдугаар сарын дундаас сонгуулийн үр дүнгээр ялалт байгуулсан МАН-ын гишүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Оюунбаяр энэ байгууллагын гурав дахь даргаар томилогдон иржээ. Хот тохижуулах газар бол жилдээ 2 тэрбум 820.3 сая төгрөгийн төсөвтэй байгууллага. Нэлээн хэдэн жилийн өмнө Хот тохижуулах газар зарим нэг талаараа аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын зарчмаар ажиллаж байсан. Харин 2015 оноос эхлэн жилийн төсвийг нь аймгаас, төрөөс татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг болсноор Улсын үйлдвэрийн газрын статусаар ажиллах болсон. Үүний үр дүнд энэ байгууллагын төсөв өнгөрсөн гурван жилийн дотор огцом нэмэгдэж жилдээ 2.8 тэрбум төгрөгт хүрээд байгаа. Аудитын дүгнэлтээс харвал тус байгууллагын даргаар ажиллаж байсан Р.Рагчаа өөрийн гар утасныхаа ярианы төлбөр болох хагас сая төгрөгийг байгууллагаараа төлүүлж байжээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр 2016 оны 1-4 дүгээр сар хүртэл ажиллахдаа хагас сая төгрөгөөр утсаар ярьсан гэсэн үг. Р.Рагчаа дарга дөрөвхөн сарын дотор энэ байгууллагыг удирдахдаа Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалаар баталсан “Төсвийн байгууллагын мөнгөн кассын журам”-ыг зөрчин 22.7 сая төгрөгийг дур мэдэн зарцуулсан байна. Мөн хууль, тогтоомж зөрчин 118 сая төгрөгийн шууд худалдан авалт хийсэн, хог ачих үйлчилгээний тусгай зориулалтын авто машинуудад 53 сая төгрөгийн шатахуун олгосон ч зарцуулалтын тооцоо хийгээгүй зөрчил гаргажээ. Эндээс харвал 53 сая төгрөгөөр шатахуун авсан гэдэг нь ч олны хэлдгээр “но”-той бололтой. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card