ЛХАГВА
2025.06.12
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“МЕДИПАС”-ын маапаантай үйлчилгээ
“МЕДИПАС”-ын маапаантай үйлчилгээ
Бидэнд захидал ирлээ “МЕДИПАС”-ын маапаантай үйлчилгээ              Манай сайтын зүгээс уншигчдынхаа захидлыг хүлээн авч тэдний санал хүсэлт, дуу хоолойг аймаг, орон нутгийн удирдлагуудад хүргэх, Эрдэнэт хотынхоо хөгжлийн төлөө, Орхон аймгийн хэтийн төлөвийн төлөө санаа зовж явдаг эрхмүүдийн дуу хоолойг хүргэхийн тулд “Бидэнд захидал ирлээ” булан ажиллуулж байна. Манай буланд ирсэн Баян-Өндөр сумын Зэст багийн иргэн Г.Баярын захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. Түүний хувьд “Медипасын маапаантай үйлчилгээ” гарчигтай захидлыг бидэнд ирүүлсэн юм.                      “Эрдэнэт үйлдвэрийн тухайн үеийн удирдлага аймаг, хотынхоо төдийгүй бүс нутгийн хэмжээнд ард иргэддээ үйлчлэх орчин үеийн дэвшилтэт техникээр тоноглогдсон эмнэлгийг байгуулъя хэмээн санаа сэдэн хөөцөлдөж ажил болсон нь саяхан. Эрдэнэтчүүд төдийгүй ойр аймаг нутгийнхан их баярлаж, “Хот орохгүйгээр оношлогоо хийлгэн эмчлүүлэх боломжтой боллоо” хэмээн энэ эмнэлгийг  үнэ өртөг харгалзахгүйгээр зорин ирэх болсон билээ. Уг эмнэлэг ч орчин үеийн өндөр өртөгтэй тоног төхөөрөмж Японоос авчран суурилуулж менежментийн хувьчлалын гэрээг үйлдвэртэй байгуулан ажиллаж байна. Сайхан эмнэлэг байгуулагдаж иргэдэд үйлчлэх болсонд “Эрдэнэт” үйлдвэрт талархахаас өөр аргагүй. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр эмнэлгийн тангараг өргөсөн эмч нарын зан араншин, ёс зүй, үйлчилгээний соёл доголдож байгаа талаар захидал бичихээс өөр аргагүй боллоо. Энэ эмнэлгийн талаар “Сүүлийн үеийн хүчтэй тоног төхөөрөмжтэй ч оношлогоо сайн. Харин мэргэжлийн эмчилгээ дутмаг” гэсэн нийтлэг нэг яриа явж байгааг үгүйсгэхэд хэцүү. Хэдийгээр явган яриа гэх боловч, хотоос ирсэн өндөр хангамжтай эмч нар тэр хэмжээндээ хүрч ажиллаж чадаж байна уу гэдэг бол анхаарал татах асуудал болжээ.       Эмнэлгийн үйлчилгээний гол нь цаг барих явдал. Нэгэнт үзүүлэх цагаа захиалчихаад тэндээ тааруулж ажлаа зохицуулсан хүмүүс зөндөө л ирдэг байх. Гэтэл цагаа барихын оронд “давхар ажилтай” хэмээн үйлчлүүлэгчдээ чирэгдүүлдэг эмч байна. Нийслэлээс ирж, чемодан дээр сууж орон нутагт “томорсон” эмч нар цаг барих гэдгийг өөрийн сайн дурын ажил гэж үздэг бололтой. Саяхан миний бие Хоол боловсруулах эрхтэний эмгэг судлал /Гастро-эндрологи буюу дурангийн/-ын тасгийн эрхлэгч Т.Цэрэнтогтох эмч “Би ядарсан хүн үздэг”, /Хүмүүсийг ядарсан, ядраагүй гэж энэ эмч ялгадаг бололтой. Ядраагүй хүн урдчилан сэргийлэх зорилгоор эмчид очих ёсгүй  юм байж/.  “Үзлэгийн цаг хамаагүй. Хүлээж чадахгүй бол төлбөрөө буцаа” хэмээн энэ эмнэлэгт хандсан иргэнд агсарч байна. Цагаа баримтлах шаардлага тавьсан үйлчлүүлэгч намайг арай л барьж аваад заамдсангүй.  Үзлэгийн цаг болчихоод байхад Т.Цэрэнтогтох эмч үйлчлүүлэгчээ үл тоон, ажлын өрөөндөө бус хонгилд зогсон “элэгний вирус тоолсон тухайгаа, дурангийн хагалгаанд намайг дуудсан гэхдээ хагалгаандаа ороогүй, өөр эмч хагалгааг нь хийж байгаа” хэмээн өөрийгөө өргөмжилж, цаг авсан  үйлчлүүлэгчтэй үг сөрж, биеэ өмөөрөн “Явдаг газраараа яв” хэмээн маш их ёс зүйгүй аашилсан юм. Над руу ингэж аашилсан хугацаа нь намайг оролцуулаад хоёр ч хүн үзчих хэмжээний цаг болсон. Үнэндээ Т.Цэрэнтогтох гэгч эмч үндсэн ажлаасаа гадуур “элэг хамгаалах зорилготой” гэх олон нийтийн байгууллагын  нэрээр аймгийн ЗДТГ-аас мөнгө хөрөнгө гаргуулан, түүнийгээ ажлынхаа цагаар /ядахдаа үндсэн ажлынхаа хүрээнд үзлэгээ хийчихээд дараа нь хийж болох байлгүй/ амжуулж байсан нь энэ юмсанж. Аймгийн Засаг дарга Д.Батлут “Гэрээт  ажлаа хийхдээ үндсэн ажлынхаа хажуугаар иргэдийн үйлчилгээтэй зэрэгцэн амжуулаарай” гэж арай л гэрээ байгуулаагүй баймаар юм. “Медиапас”  эмнэлгийн хамт олны нэр хүндийг Т.Цэрэнтогтох мэт өөрийгөө дөвийлгөсөн, авхаалжтай “ажилладаг”, ажил үүргээ зохицуулахын оронд үйлчлүүлэгч рүүгээ дайрч давшлан, үндсэн ажилтайгаа зэрэгцүүлэн  “давхар” ажил амжуулж явдаг иймэрхүү эмч нар унагаж байгаа нь харамсалтай. Энэ эмнэлэг дээр хүний нөөцийн бодлого ямар байдалтай байгааг энэ жишээ харуулж байна. Эрдэнэтчүүд ч энэ талаар ярих цаг болжээ.      Эмчийнхээ мэргэжлийн ёс зүйг орхигдуулсан эмчийг алдаагаа ухаарч, дахин ийм зүйл битгий гаргаасай, залуу хүн сургамж аваасай, эмнэлгийн захиргаа иймэрхүү байдалд дүгнэлт хийж, хүний нөөцийн бодлогоо сайжруулаасай, ард иргэдээ хүнд сурталгүй, шуурхай, сэтгэл гаргаж үйлчилж байгаасай гэсэн энгийн иргэний хүсэл юм шүү хэмээн захидал илгээсэн юм.    Та бүхнийг хүндэтгэсэн Г.Баяр
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
БТСГ-т шаардагдах тоног төхөөрөмж, хэрэглэл материал худалдан авах
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил