Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрөөр багийн байруудыг засварлана
Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр нь төрийн үйлчилгээг иргэдэд ойр болгох зорилготой юм. Төрийн үйлчилгээг анхан шатнаас сайжруулснаар иргэдийн санал гомдлыг шуурхай шийдвэрлэх юм. Аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш. Ганболд “Хөтөлбөрийг боловсруулахад 900 гаруй иргэнээс санал авсан. Иргэдээс ирсэн саналын 80 гаруй хувь нь хөтөлбөрт багтсан. Багийн ИНХ, иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудыг хөтөлбөрт хамруулна. Багт ажиллаж буй албан хаагчдын харилцаа, хариуцлагыг дээшлүүлнэ” гэдгийг хэллээ.
Манай аймагт нэг багт 1200 орчим өрх ноогдож байгаа нь улсын дундажаас хоёр дахин илүү байгаа юм. Хүн амын тоо их учраас багуудыг хуваах ажлыг үе шаттайгаар явуулна. Нэг багийг хуваахад 46-50 сая төгрөгөөр шаардлагатай.
Багийн хөгжлийг дэмжиж, техник технологийг сайжруулахаас гадна багт ажиллаж буй ажилтнуудын боловсролыг дээшлүүлэх юм. Нийт ажилчдын 80 гаруй хувийг бакалаврын зэрэгтэй болгох зорилт тавьж байна.
“Нэг өрх нэг ажлын байр хөтөлбөрүүдтэй уялдаа холбоотой ажиллана. Хөтөлбөрийн хяналтын дийлэнх хувийг иргэдийн төлөөлөгчөөс бүрдүүлнэ. Иргэдэд зориулсан сурталчилгааны материалыг нэмэх хэрэгтэй” гэдгийг Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга хэллээ. ИТХ-ын Тэргүүлэгчид дээрх хөтөлбөрийг дэмжсэн юм.
Ц.Ариунчимэг
[sgmb id="1"]