Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Энэ онд гадаадын хөрөнгө оруулалтаар хэд хэдэн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ

Энэ онд гадаадын хөрөнгө оруулалтаар хэд хэдэн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ онд Орхон аймагт концессын гэрээгээр “Эрдэнэтийн Дулаан цахилгаан станц” ТӨХК-ийн үнсэн санг шинэчлэх болон “1А” хорооллын дэд бүтцийн ажлыг хийхээр болсон. Мөн санхүүжилтгүй болсон шалтгаанаар ажил нь зогсоод буй Эрдэнэ багийн сургууль, Дэнж багийн соёлын төв, Хүүхдийн эмнэлэг, “2А” болон “Евро эко” хорооллын дэд бүтцийн ажилд улсын төсвөөс санхүүжилт хийнэ. Орон нутгийн засаг захиргааны зүгээс гадаад харилцаа хамтын ажиллагаандаа анхаарсны дүнд хөрөнгө 2017 онд оруулалтын олон ажил хийгдэх юм. Тодруулбал,  гадаадын хөрөнгө оруулалтаар “Хог боловсруулах үйлдвэр”, “Цэцэрлэгт хүрээлэн”, Жаргалант суманд “Агропарк”, “Мах боловсруулах үйлдвэр”, залуу гэр бүлд зориулсан хямд үнэтэй орон сууцны хорооллын барилгын ажлууд эхэлнэ. Эх сурвалж: Erdenet.mn/Мэдээллийн төв [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card