Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Өнөөдөр Казах түмний Наурызын баяр  тохиож байна

Өнөөдөр Казах түмний Наурызын баяр тохиож байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
           Жил бүрийн гуравдугаар сарын 22-ны энэ өдрийг казах түмэн хаврын баяр “Нарны баяр” хэмээн тэмдэглэж ирсэн уламжлалтай. Манай аймаг дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлөөс Наурызын баярыг угтан нутгийнхаа өндөр настнуудад хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ спортын олон төрлийн арга хэмжээ зохион явуулсан байна. Мөн гуравдугаар сарын 21-нд Наурызын өдрийг угтсан баярын хурал зохион байгуулсан юм.  Монгол улсын Засгийн газрын шагнал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр Х.Октябрийг шагнасан байна. Аймгийн ИТХ-ын “Иргэний төлөө” шагналаар К.Даулетбай, Ч.Кульсинхан, “Хүндэт жуух бичиг”-ээр Д.Казатбек, А.Өнерхан, С.Баршагүл, У.Жамбал, Х.Нурлан, А.Аянагүл нарыг шагнажээ. Харин аймгийн Засаг даргын шагнал “Хүндэт тэмдэг”-ээр Н.Хавай, М.Ханат, А.Акылбек, М.Кулсай, аймгийн “40 жилийн ойн медаль”-иар Х.Мырзахмет, О.Марат, Б.Газиза, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Д.Муратбек, С.Марагүл, Х.Нуржан, Г.Саулегүл, Х.Алмагүл, Б.Ботал нарыг шагнасан байна. Мөн Баян-Өндөр сумын ИТХ, Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр Х.Сайлаухан, Н.Тайваа, О.Алтанбай, сумын Засаг даргын “Жуух бичиг”-ээр Г.Марина, Е.Дина, Е.Аманбек нарыг шагнасан байна. Энэ үеэр бага ангийн багш А.Ботакезийг Боловсрол, соёл, урлагийн газрын шагнал “Арга зүйч багш” цол тэмдгээр шагнасан юм. Хурлын үеэр сурлага, урлаг, спорт, авьяасаараа бусдыгаа магнайлсан “Ирээдүйн одод” сургуулийн 9а ангийн сурагч Т.Абылбайг “Тэргүүний сурагч” медалиар, 18 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Б.Нургаукарыг “Шилдэг авьяастан” медалиар, мөн сургуулийн сурагч А.Бауыржан А.Агерке нарыг Орхон аймгийн Залуучуудын холбооны шагнал “Манлайлагч сурагч” медалиар шагнав. Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” цол, тэмдгээр Х.Сабит, Е.Гаукаржан нарыг шагнасан байна. “Тамирчны алдар” медалиар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Холбоо мэдээллийн техник, автоматжуулалтын цехийн лаборант Б.Богат нарыг шилдгүүдийг шагнаж урамшуулсан юм. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card