НЯМ
2026.02.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Орхон аймагт ахуйн хүрээний архидалт нэмэгдсэн байна
Орхон аймагт ахуйн хүрээний архидалт нэмэгдсэн байна
Орхон аймагт ахуйн хүрээний архидалт газар авч, шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийн тоо нэмэгдсэнийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс мэдээллээ. Өнгөрсөн 2016 онд 241 иргэнийг шүүхээс гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэснээс аймгийн нийт хүн амын 400 иргэн тутмаас нэг хүн ял шийтгүүлсэн нь улсын дунджаас өндөр үзүүлэлттэй гарчээ. Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийг орон нутгаас анх удаа манай аймагт байгуулан ажиллаж байна. Эрдэнэт хотын газар зүйн байршил томоохон аймаг, сумдын дайран өнгөрөх зам дагуу байрладаг, хүн амын төвлөрөл ихтэй учир эрүүгийн хэргийн гаралт бусад аймгаас өндөр үзүүлэлттэй аж. Иймд эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийг манай аймагт дангаар нь байгуулсан байна. Сүүлийн жилүүдэд Орхон аймагт ахуйн хүрээний архидалт нэмэгдэж, ах дүүсээрээ, аав ээжтэйгээ гэр бүлээрээ, байгууллага хамт олноороо архидан согтуурах явдал газар авсан гэдгийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Хосбаяр шийдвэрлэгдсэн хэргийн тоонд үндэслэн ярьлаа. 2016 онд Орхон аймагт эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хүний амь нас хохирсон 18 хэргийг шийдвэрлэснээс 7 нь болгоомжгүй үйлдлээс хүний амь нас хохирсон. Харин санаатай хүний амь нас хохироосон 11 хэргийг шүүхээр шийдвэрлэжээ. Энэхүү тоо баримтаас харахад, хүний амь насыг санаатай хохироосон хэрэг нэмэгдсэн нь архидалт, ажилгүйдэл, ядуурал зэрэг нийгмийн сөрөг хүчин зүйл нөлөөлж байгаа гэдгийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Хосбаяр онцоллоо. “Олон нийтийг цочроосон гэмт хэргийн нэг болох Баянцагаан багийн нутаг дэвсгэрт хоёр хүний амь насыг зэрлэгээр хөнөөсөн н.Энхтайваны хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан” гэж Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Ш.Эрдэнэцэцэг мэдээллээ. Баянцагаан багийн нутаг дэвсгэрт нэг гэр бүлийн дөрвөн хүнийг сүх хэрэглэн цавчиж, хоёр хүний амь насыг зэрлэгээр хөнөөж, хоёр хүнийг хүнд гэмтээсэн энэ хэргийг олон нийтийн зүгээс жигшин зэвүүцэж байна. Орхон аймгийн удирдлага архи, согтууруулах ундаа, түүгээр худалдаа, үйлчилгээ эрхлэх журмыг шинэчлэн өөрчлөхөөр иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулж байгаа энэ үед ахуйн хүрээний архидалтыг хэрхэн бууруулах талаар тодорхой бодлого хэрэгтэй гэдгийг шүүхийн байгууллагын мэдээлэл баталлаа. Орон нутгийн зүгээс архины хэрэглээг бууруулахад ажлын байрыг олноор нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад дорвитой өөрчлөлт хийх шаардлагатай болсон байна. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН