Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card

Аймгийн ИТХ-аас нэрэмжит сарын аяныг зохион байгуулна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
              Энэ мэдээллийг аймгийн Засаг даргын шуурхай эхлэхийн өмнө аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва өгсөн юм. Аймгийн ИТХ-аас сар бүрийг нэрэмжит болгож ажилласнаар төр, иргэдийн хамтын ажиллагаа өмнөхөөс шинэ шатанд гарч түүний хэрээр аймаг, орон нутгийн зүгээс гаргаж буй бодлого шийдвэр иргэдэд хүрч зохиогдох ажил үр дүнтэй, өгөөжтэй болно гэдгийг П.Пүрэвлхагва дарга онцоллоо. Энэ нэгдүгээр сарыг “үйлчилгээний соёлыг манлайлах сар” болгох гэж буйгаа ч дуулгасан. Үүний хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг томоохон зах, худалдааны байгууллагын удирдлага, бизнес эрхлэгчидтэй уулзалт хийхээр аймгийн ИТХ-аас төлөвлөж байгаа аж. Энэ үеэр Хурлын даргын онцолсон нэг зүйл нь “2017 он бол аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн гарааны жил. Тиймээс байгууллагын удирдлагууд мөрийн хөтөлбөр, Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхийн тулд тодорхой хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан түүндээ хяналт тавьж ажиллах хэрэгтэй” хэмээн сануулсан юм. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card