Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Цас ихтэй тул түлээний нийлүүлэлт багасчээ

Цас ихтэй тул түлээний нийлүүлэлт багасчээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Өмнөх жилийн энэ үед портер машин мод 180 мянган төгрөгийн үнэтэй байсан. Харин энэ жил 220-260 мянган төгрөгөөр зарагдаж байгаа юм. Учир нь түлээ түлшний нийлүүлэлт багассан. Мөн энэ өвлийн хувьд цас ихтэй учир уулнаас  мод татаж авчрах нь буурсан гэж худалдаа эрхлэгчид тайлбарлаж байна. Түлээ түлшний “Буянт хангай” зах дээр портер машин мод 220-250 мянга, морин тэрэг мод 60000 төгрөг, шуудай мод 3000, шуудайлсан нүүрс хэмжээнээсээ хамаарч 5000-7000 төгрөгийн хооронд зарагдаж байна. Манай аймгийн хувьд түлээ түлшний нийлүүлэлтийг  Булган аймгийн зэргэлдээх сумдаас татдаг. Тодруулбал, Бугат,Хангал, Орхон зэрэг сумаас авч байна. Энэ жил цас ихтэй учраас ойрын сумдаас түлээ нийлүүлэхэд зам муутай. Иймд Хутаг-Өндөр,Уньт зэрэг засмал замтай холын сумдаас нийлүүлэлт хийж байгаагаас үнэ нь нэмэгджээ. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card