“Өдрийн үйлчилгээ” хөтөлбөрт 31 ахмад хамрагджээ
Ахмад настаны нийгмийн хамгааллын тухай хуулийн олон нийтийн оролцоонд түшиглэсэн төслийн хүрээнд “Өдрийн үйлчилгээ” хөтөлбөрт ахмадууд хамрагдаж байна. Тус хөтөлбөрт 2015 онд 16 ахмад, энэ онд 31 ахмад оролцжээ. Баян-Өндөр сумын 16 багаас ахмадуудыг сонгож уг хөтөлбөрт хамруулсан байна.
Гэртээ ганцаараа байдаг, харж хандах хүнгүй ахмадуудыг сонгон авдаг аж. Ахмадууд долоо хоногийн хугацаанд бие биетэйгээ танилцаж, эмийн бус эмчилгээ хийлгэх, шатар, теннис тоглох зэрэг чөлөөт цагаа зөв боловсон өнгөөрөх нөхцлийг бүрдүүлдэг. Монгол Улсын гавьяат эмч Д.Данзанлхавга ахмадуудад зөв хооллох, дасгал хөдөлгөөн, өвчлөлөөс урдчилан сургийлэх зөвлөгөөг 2-3 удаа өгсөн байна. Ахмадуудыг ая тухай байлгах орчныг бүрдүүлэхийн тулд аймгийн Ахмадын хороо амрах матрасс, сундаг сандал зэргийг худалдан авчээ. Хөтөлбөрт хамрагдсан хүмүүс өглөөний 10 цагаас оройн 16 цаг хүртэл чөлөөт цагаа тус хороон дээр өнгөрүүлдэг байна. Ахмадууд цагийг зөв боловсон өнгөрүүлж буйдаа сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлжээ.