Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Тамхины хяналтын тухай хуулийн шалгалтыг тогтмолжуулна

Тамхины хяналтын тухай хуулийн шалгалтыг тогтмолжуулна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Сургуулийн ойролцоо 50 метр газарт тамхи худалдан борлуулахыг хуулиар хориглодог. Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Баян-Өндөр сумын холбогдох мэргэжилтнүүд хамтран ажлын хэсэг байгуулж , хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтанд 12 аж ахуй нэгжийг хамруулснаас дөрөв нь тамхи худалдаалдаг болох нь илэрч холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцсон байна. Аймгийн хэмжээнд тус хяналт шалгалтыг ажлыг тогтмолжуулан ажиллах юм байна. Тамхины хяналтын тухай хуулинд сургуулийн орчинд 50 метрээс дотогш тамхи худалдан борлуулсан тохиолдолд 50 мянган төгрөгөөр торгоно. Тамхи худалдан борлуулах зөвшөөрөлгүй худалдаалсан тохиолдолд 350 мянган төгрөгөөр торгож, тамхийг хурааж улсын орлого болгохоор заажээ. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card