Ор сураггүй алга болсон хүмүүсээс нэг нь олдоогүй
Цахим мэдээллээр “Орхон аймагт ойр ойрхон хүмүүс алга болж байна” гэсэн мэдээлэл гарч, айдас төрүүлээд байна. Энэ асуудалд аймгийн Цагдаагийн газраас мэдээлэл өглөө. Өнгөрсөн сар болон энэ сарын байдлаар Орхон аймагт долоон хүн алга болсон. Дээрх хүмүүсийг цагдаагийн байгууллага эрэн хайж зургаан хүнийг нь олж ар гэрт нь хүлээлгэн өгөх, эргэн мэдээлсэн байна. Эдгээр зургаан хүн хоорондоо ямар нэгэн байдлаар холбоогүй, гэр бүлийнхэнтэйгээ маргалдсанаас гэрээсээ явсан. Найз нөхөдтэйгээ нийлж архидан хэд хоног ирэхгүй байсан. Мөн гэр бүлээс гадуур бусадтай гэр бүл болж, өөр газар нутагт оршин суусан зэрэг шалтгаанаар ор сураггүй боллоо гэж цагдаагийн газарт бүртгүүлсэн байна.
Харин олдоогүй байгаа нэг хүн нь өнгөрсөн сарын 31-нээс эрж хайж эхэлсэн ч одоог хүртэл сураг гараагүй байна. Дээрх хүнийг эрэн хайж байна. Алга болсон гэж бүртгэгдсэн долоон хүн хоорондоо ямар нэгэн байдлаар холбоогүй, цаг хугацааны хувьд ойрхон таарсан тохиолдол гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
[sgmb id="1"]