Манай аймаг томуугийн эсрэг вакцины нөөцгүй байна
Эрүүл мэндийн газрын дарга М.Баттүвшин томуугийн өвчлөлийн талаарх мэдээллийг Засаг даргын шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа. Аймгийн хэмжээнд энэ онд хийгдсэн амбулаторийн нийт үзлэгийн 1.6 хувийг томуугийн тохиолдол эзэлж байгаа юм байна.
“Гэхдээ дэгдэлтийн талаарх тоон мэдээллийг гаргахдаа БОЭТ-ийн Хүүхдийн хүлээн авахаар үйлчлүүлсэн болон Яаралтай тусламжийн 103 дугаарт дуудлага өгсөн иргэдийн тоог оруулдаггүй гэнэ. Мөн БОЭТ-д хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийг тооцдоггүй” юм байна гэж Эрүүл мэндийн газрын дарга М.Баттүвшин хэллээ. Тиймээс тус газрын дарга тоон мэдээлэлд дээр дурдсан үзүүлэлтийг багтаах чиглэлийг хариуцсан албан тушаалтнуудад өгсөн байна.
Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгддэг хүйтний улиралд авах арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүргийг Эрүүл мэндийн газар хүлээдэг. Үүний хүрээнд тус газар бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулж байгаа бөгөөд удахгүй холбогдох албан тушаалтнуудад хүргүүлнэ гэдгийг онцоллоо.
Энэ төрлийн өвчлөлийн эсрэг вакцин тарилгыг ХӨСҮТ-өөс орон нутагт нийлүүлдэг. Одоогоор тус төвд аймгуудад нийлүүлэх вакцин, тарилгын нөөц байхгүй байгааг мэдээлэлдээ дурдлаа.
Эх сурвалж: Erdenet.mn
[sgmb id="1"]