Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Нарийн гудамж, гарц хаасан хэсгүүдийг чөлөөлнө

Нарийн гудамж, гарц хаасан хэсгүүдийг чөлөөлнө

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч С.Батжаргал гэр хорооллын зарим хэсэгт нарийн гудамж, зөрөг гудамж дундах зам, гарцыг хаасан хэсгүүдийг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэлээ. Даваат, Их залуу багт нарийн гудамж, зөрөг таглаж барьсан болон авто зам хааж хашаа хатгасан хэд хэдэн хэсэгт очсон байна. Түүнтэй хамт Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын зөрчил маргаан хариуцсан мэргэжилтэн тухайн газруудад ажиллалаа. Дээрх багийн оршин суугчид энэ үеэр нарийн гудамж, авто зам хааж хашаа хатгасан нь олон талын хүндрэл бий болгож байгааг хэлсэн байна. Учир нь цагдаа, онцгой байдал, түргэн тусламжийн автомашин олон тооны айлд тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжгүйн дээр хувийн автомашинаа ч хашаандаа оруулж чадахгүй нөхцөл үүсдэг. Энэ нь аливаа эрсдэл, гамшиг, осол тохиолдоход яаралтай арга хэмжээ авах боломжгүйд хүргэнэ гэдэгт санаа зовинож буйгаа илэрхийлжээ. Мөн хүйтний улиралд хашаандаа түлээ, нүүрс татах боломжгүй байдаг. Иймд аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь үзсэнээр нарийн гудамж, зөрөг гудамж, дундах зам, гарцыг хаасан хэсгүүдийг чөлөөлөхөөр болсон байна. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card