Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Эрчим хүчинд холбогдоогүй айл өрхийг бүртгэж эргэн мэдээлэхийг үүрэг болгов

Эрчим хүчинд холбогдоогүй айл өрхийг бүртгэж эргэн мэдээлэхийг үүрэг болгов

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн Засаг даргын нэгдсэн шуурхай зөвлөгөөнийг Засаг даргын  орлогч А.Түвшинжаргал удирдан явууллаа. Тэрээр зөвлөгөөний төгсгөлд хэлтэс, албадын дарга нарт хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө. Тухайлбал, УИХ-ын чуулганаар ирэх оны Улсын төсвийг хэлэлцэнэ. Тиймээс төрийн байгууллагуудын удирдлагууд өөрсдийн чиг үүргийн дагуу харьяа яамдтайгаа холбогдож төсөвт тусгах ажлын саналуудаа өгөх хэрэгтэйг хэллээ. Мөн цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй айл өрхүүд болон шинээр суурьшил бий болсон хэсгүүдтэй холбоотой судалгаа, бүртгэл хийж эргэн танилцуулах үүргийг холбогдох байгууллагуудад өглөө. Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр эм олгодог эмийн сангуудтай холбоотой үүсэж буй асуудлыг шийдвэрлэхийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчид үүрэг болголоо. Учир нь хөнгөлөлттэй үнээр эм олгодог эмийн сангуудад зарим нэр төрлийн эм байдаггүй талаар олон иргэн гомдол гаргасаныг онцоллоо. Энэ сарын 28-нд АИТХ-ын ээлжит 3-р хуралдаан болно. Уг хурлаар аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн батална. Тиймээс хэлтэс, албадууд уг хөтөлбөрийн төсөлд тусгасан саналуудаа дахин нягталж үзэх хэрэгтэй гэж Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хэллээ. Эх сурвалж: Erdenet.mn [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card