Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Хичээлийн үеэр гар утас ашиглахыг хориглоно

Хичээлийн үеэр гар утас ашиглахыг хориглоно

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийн тушаалаар хичээлийн үеэр багш, сурагчдыг гар утас ашиглахыг хориглосон байна. Ингэснээр Ерөнхий боловсролын 1-12 дугаар ангийн сурагчид, багш нар сургуулийн орчинд хичээлийн цагаар гар утас ашиглахгүй болно. Бид энэ талаар аймгийн Боловсрол, соёлын газрын дарга О.Ариунгэрэлтээс тодруулахад “Сайдын тушаал гарсан. Тушаалыг дагаж мөрдөнө. Иймд ирэх сарын 1-нээс эхлэн хичээлийн цагаар сургуулийн орчинд багш, сурагчид гар утас ашиглахгүй. Бид сайдын тушаалыг хэрэгжүүлэх үүргийг төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын дунд сургуулийн удирдлагуудад хүргүүлээд байна” гэсэн юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card