БААСАН
2025.06.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аймгийн дарга нар гадаадад зорчих цагаар....
Аймгийн дарга нар гадаадад зорчих цагаар....
Өнөөөдөр баасан гараг, ажлын өдөр хэдий ч Нутгийн удирдлагын ордон эзгүй эл хуль, ихэнх өрөөнүүдийн хаалга түгжээтэй нам гүм байна. Орхон аймгийн 100 гаруй мянган иргэний хувь заяаг 2020 он хүртэл авч явах эрхмүүд тамга, тэмдгээ гардан авсанаас хойш багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч ард түмний чихэнд чимэг болсон, амьдралд нь дэм болсон “Сайн мэдээ” төдийлөн дуулдахгүй л байгаа. Өвөлжилтийн бэлтгэл, түлээ нүүрс энэ тэрийг эс тооцвол шүү дээ. Хаа нэгтээ “Амрах гэхээр байж бай гээд байх юм. Сууж л байна даа” гэсэн явган яриа дуулддаг байсан Нутгийн ордон баасан гараг болохоор дөрвөн хана нь өөд өөдөөсөө хараад ярихаар нам гүмхэн болдог нь өнөөдөр ч ажиглагдана. Гэтэл дарга нарын чимээгүйхэн сууж байгаад ийш тийшээ хүлгийн жолоо залдаг “халдварт” өвчин энэ удаад МАН-ын үед ч илаарь болохгүй харин ч үгдэрч ордондоо суух завгүй орж гардаг, гадаад дотоод явдаг ажил нь нэгэнт эхэлжээ. Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут нар аймгийн Засаг даргын орлогч асан Ж.Сандуйжаваар хэлмэрчлүүлэн ОХУ-ын Буриад улсыг зорьж баяр наадамд оролцохоор явсан сурагтай. Харин аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал ОХУ, БНХАУ, Монгол улсын хооронд жил бүр болдог уулзалтад оролцохоор Хятадын Эрээн хотыг зорьсон гэнэ. Засгийн газраас аймаг, орон нутгийн ЗДТГ-ын бүтэц бүрэлдэхүүнийг батлахдаа дэргэдээ Гадаад харилцааны алба байгуулахыг зөвшөөрсөн аж. Үүний зорилго нь эдийн засаг хямарсан энэ үед гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх тэр дундаа хоёр хөрштэй илүү хамтран ажиллаж хөрөнгө оруулалтыг татаж ажлын байр нэмэгдүүлэхийн тулд төрийн бүтцэд Гадаад харилцааны алба байгуулахаар болсон. Үнэхээр өнөөдөр сонгуульд ялсан МАН-аас ард түмэн зүсэм талх, атга будаа, чимх гурил гуйгаагүй. Тогтвортой, байнгын ажлын байр бий болгохыг хүссэн. МАН-ынхан ч мөрийн хөтөлбөртөө байнгын ажлын байрыг нэмэгдүүлэх, хүн бүрийг ажилтай, орлоготой байлгах тал дээр амласан амлалт байгаа. ИТХ-ын дарга нь аймгийн Засаг даргатайгаа дөрөө харшуулан ОХУ-ын Буриад улсыг зорьсон болохоор төдий чинээгээр ажил хэрэг нь бүтэж, Оросын талаас хөрөнгө оруулалт хийгдэн ажлын байр бий болох нь гэж ард түмэн харж байна. Аймгийн ЗДТГ-т Гадаад харилцааны алба байгуулах сураг дуулдаад багагүй хугацаа өнгөрсөн. “Орос, хятад, англи хэлтэй хүмүүс энд ажиллах гэнэ Эрдэнэтэд Ж.Сандуйжаваас өөр орос хэлтэй хүн байхгүй болохоор тэр Тамгын газарт ажилд орох гэж байна. АН-ынхан өөрсдөө түүнийг Улсын бүртгэлийн газрын даргаас хусаа биз дээ. Тэгээд ч тэр Ж.Сандуйжав аймгийн орлогчоор ажиллаж байсан учраас улс төрийн албан тушаалтан биш үү. Манай аймагт ярианы орос хэлтэй хүн байхгүй юу” гэж гайхсан, асуусан яриа энд тэнд дуулдаж байна. Үнэхээр Ж.Сандуйжав гэдэг хүн улс төрийн албан тушаал болох аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан уу гэвэл бүгд “Тийм” гэж хэлнэ. Эсвэл МАН-ынхан Оросоос хөрөнгө оруулалт татаж, ажлын байртай болгох тал дээр ажил хийхэд Ж.Сандуйжавын орос хэл ус агаар шиг хэрэгтэй байна. Түүнээс өөр орос хэлтэй хүнийг ажилд авах боломжгүй гэдгээ зарлачих хэрэгтэй. Тиймээс ч улс төрд ороод нэг хэсэгтээ ямбыг нь эдэлж 00 04 ОРА улсын дугаартай жийпний ард тухалж давхиж байсан хэрнээ нам нь ялагдангуут “Миний орос хэл та нарт хэрэгтэй” гээд гүйж байгаа нь зүйд нийцэх үү. Монголын нууц товчоонд “... Ах дүү нарын цэр нь цээжинд бөөр нь бөгсөнд байг” гэдэг үг байдаг нь юутай үнэн аж. Гэтэл одоо цагт АН, МАН хоёр ах дүү мэт тэврэлдээд байгааг ард түмэн ойлгохгүй байна шүү.
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил