Авто замын шинэчлэл, их засварын ажлууд эхнээсээ дуусаж, зарим байршилд авто замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж эхэлсэн. Энэ онд 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 49 байршилд авто замын их засвар, шинэчлэл хийхээр төлөвлөсөн.
Хүйтний улирал эхэлсэнтэй, холбоотой үлдсэн авто замын ажлыг зогсоож цэвэрлэгээ үйлчилгээг хийлгэхээр албаны хүн үүрэг даалгавар өгсөн.
Харин дулаан ормогц авто зам засварын ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэхдээ нүд хуурсан юм хийхгүй чанартай зам тавьж, эрт бэлтгэлээ хангаарай хэмээн хэллээ.
Энэ онд нийтдээ Авто засварын шинэчлэлийн хүрээнд 8,3 км авто зам шинээр тавьж, орон сууны хороололд 11,5 км авто замд, гэр хорооллын бүсэд 12,6 км авто замд их засвар шинэчлэлт хийж, таван байршилд 400 авто машины зогсоол байгуулахаар төлөвлөсөн.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.